2019.10.17

Л.Элдэв-Очир: Ерөнхий сайд хяналт тавьж чиглэл өгч ажиллахад болно

Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан 11 цаг 02 минутад эхэлж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах асуудлыг уг төсөлд тусгажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир

Байнгын хорооноос орж ирж байгаа зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй байна. Ерөнхий сайдаар ахлуулна гэдэг анхны саналыг дэмжиж байгаа. Ерөнхий сайд дээр ачаалал нэмэгдэнэ гээд байх зүйл байхгүй. Чиглэл өгдөг, хяналтаа тавьчихдаг ийм л механизм үйлчилнэ.

Хяналт яагаад чухал вэ гэхээр төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулиар үндэсний үйлдвэрлэлээ дотоодын худалдан авалтаа дэмжинэ гэж харж байна. Энэ дээр онцгой анхаарч ажиллаарай.