Д.Оюунхорол: Хүүхдийн өмчлөх эрхийг маш тодорхой хуульчилж өгөх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.24/ нэгдсэн хуралдаанаар, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын \2019.04.09-ны өдөр өргөн барисан\ төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
1999 онд батлагдаж 6 удаагийн нэмэлт өөрчлөлт орж байсан. Нэмэлт өөрчлөлтүүдээр өнөөгийн нийгэмд байгаа шиг гэр бүлийн асуудлууд эрх ашиг сонирролыг багтаасан цогц шинэчилсэн найруулга орж байгаагүй юм билээ. Энэ хуулинд энэ асуудлууд шийдэгдэхээр орж ирж байгаа.
Монголын гэр бүл нийгмийн амьдралд томоохон өөрчлөлтүүд орж байгааа Залуус гэр бүл бололгүй батлуулахгүй хамтран амьдрах болсон, гадаадын иргэдтэй гэр бүл болдог болсон, гэр бүлүүдийн дундах маргаан цуцлалт их гардаг болсон, гэр бүл салсаны дараа хүүхдийн тэтгэлэгийн хугацаандаа өгөхгүй байх, хүүхдэдээ тавих анхаарал халамж сул байна.
2017 оны байдлаар 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж байхад 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна. Гэр бүлийн тогтвортой амьдралыг дэмжих, гэр бүлийн талаар явуулж байгаа үйлчилгээг хүргэх төрийн бус байгууллагын чиг үүргийг тодорхой болгож өгөх шаардлаг байна. Гэр бүл салалтаас хүүхэд хохирч байна. Өрх толгойлсон 87 мянган ээж байна. Хамгийн том асуудал бол хүүхдийн өмчлөх эрхийг их тодорхой хуульчилж өгөх хэрэгтэй. Гэр бүлийн гишүүдийн хариуцлагийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Дэмжиж үг хэлээд хуралдаа идэвхитэй оролцож байгаа гишүүддээ баярлалаа. Эцэг эхийн хүлээх хариуцлага хүүхдийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2020.06.03
2020.05.15
2020.05.14
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан