Н.Учрал: Хүүхдээ орхиод явчихдаг Шагдаруудтай энэ хуулиар хэрхэн тэмцэх вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.24/ нэгдсэн хуралдаанаар, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын \2019.04.09-ны өдөр өргөн барисан\ төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал
Гэр бүлийн хууль 1999 онд батлагдсанаас хойш хангалттай хоцрогдсон. Тийм учраас энэ хуулийг санаачилж оруулж ирж байгаад талархалтай байна. Шингэчилсэн найруулга дээр эцэг эхийн хариуцлагын асуудлыг хэр тусгасан бэ? Өрх толгойлсон эцэг эхийн тоо 2017 оны байдлаар 97 мянга байсан гэсэн статистиктай байгаа.
Эцэг эхийн хариуцлагийн асуудлыг тодорхой болгож өгөхгүй бол гэр бүл салалт маш их салсаны дараа хүүхдэд өгөх мөнгөн тэтгэмж маш бага. Бүс нутагтаа тогтоосон амжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх л тэтгэмж өгч байна. Би гэр бүлийн тухай хуулийг санаачилаад олон нийтийн санал асуулга явуулаад парламентийн сайт дэр миний хууль явж байгаа.
Энэ хуулинд хэрвээ Орлоготой дүйцүүлж хүүхдийн тэтгэмж олгоё гэсэн санааг оруулчихвал би хуулиа өргөн мэдүүлэхгүй байж болно. Эцэг эх аль алинд хариуцлага тооцдог байхгүй бол болохоо байлаа. Хөхөө шиг бусдын үүрэнд хүүхдээ орхиод явчихдаг Шагдаруудтай энэ хуулиар хэрхэн тэмцэх вэ?
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан