2020.01.24

А.Сүхбат: Өсвөр насны хүүхдүүдэд нүүдэлчдийн соёл, амьдрах ухааныг өвлүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.24/ нэгдсэн хуралдаанаар, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын \2019.04.09-ны өдөр өргөн барисан\ төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат

Улсын доторх жижиг улс бол яалтчгүй өрх гэр бүл байдаг. Хүүхдийн суурь хүмүүжил, боловсрол, уламжлалт зан үйл соёлыг ярихгүй бол болохгүй байна. Гадны нөлөөгөөр бид уламжлалаа алдаж байна. Олон мянган жилийн нүүдэлчдийн соёлоор үр хүүхдээ хүмүүжүүлэх амьдрах ухааны соёл бидэнд хангалттай бий. Өсвөр насны хүүхдүүдэд энэ талаар боловсрол олгох зайлшгүй шаардлага байна. Энэ дээр ажлын хэсэг хэрхэн анхаарч ямар заалт оруулах вэ? 

Арван жилийн хүүхдүүдийг багаас нь мэндлэх хүндлэх ёсыг, ардын уламжлалт тоглоом наадгайг заах хэрэгтэй. Мөн эрүүл хүүхэд төрүүлж буй гэр бүлүүдийг дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл Монголчуудын цус ойртолт их байгаа гэсэн болгоомжлол байдаг. Хуулинд энэ талаар суулгах бүрэн боломжтой гэж бодорж байна.