Ц.Цогзолмаа: Гэр бүлийн хуулийн ач холбогдолыг өндөрт тавьж харах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.24/ нэгдсэн хуралдаанаар, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын \2019.04.09-ны өдөр өргөн барисан\ төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
Нийгмийн ач холбогдолын хувьд хамгийн өндөр ач холбогдолтой хуулийн төслийг хэлэлцэж байна. Нүүдэлчин ахуйгаас суурин иргэншилд шилжиж байгаа энэ шилжилтийн дунд хэлмэгдэж байгаа субъект бол гэр бүл. Монголын нийгмийн амар амгалан тайван өнгөтэй өөдтэй байлгая гэвэл өндөр мөнгө хөрөнгө ярихаас илүүтэй нийгмийн анхдагч салбар гэр бүлийн асуудал дээрээ анхаарах хэрэгтэй. Гэр бүлд нийгмийн бүх салбарын харилцаанд оролцдог хүмүүс байдаг. Тиймээс гэр бүлийн хуулийн ач холбогдолыг бид өндөрт тавьж харж байх ёстой. Нийгмийн үнэт зүйл бол гэр бүл байх ёстой.
Гаднаас хуулах ямар ч шаардлагагүй Монгол үндэстэнийг цааш нь даяаршлын цаг үед авч үлдэх хамгийн чухал зүйл бол Монгол гэр бүлийн үнэт зүйл түүнийг авч үлдэх хамгаалах хэрэгтэй. Нийгэм маш их өөрчлөгдөж байгаа. Хамтран амьдарч байгаа залуусыг харахгүй за чахав гээд байвал задрал үүснэ. Энэ чиглэл дээр хамгийн чухал зүйл бол Үндэсний хэмжээний бүтцийн чадавхийг өөрчлөх хэрэгтэй. Цаашид хэлэцүүлгүүд дээр нарийн яриад энэ хуулиа атлах нь машг их ач холбогдолтой.
Холбоотой мэдээ
2020.12.01
2020.06.07
2020.06.02
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан