2019.12.05

Х.Нямбаатар: УДШ-ийг яаралтай бүрэн бүрэлдэхүүнтэй болгомоор байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.12.05/ хуралдаанаар, Улсын дээд шүүхийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилохыг дэмжиж, энэ талаар бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов.

2018 оны гуравдугаар сард би “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ шүүх засаглал авлигалд өртсөн тухай асуудлыг хөндөж энэ нь нэлээд газар авсан. Би шүгэл үлээсэн. Тэгэхэд зөвхөн ганцхан хэрэг дээр 17 шүүгчийн бүрэн эрх түдгэлзээд байгаа. Иргэний маргаануудыг эцэслэн шийдэхгүй нь төр зарчимдаа хүрч чадахгүй байна.

Тиймээс УДШ-ийг нэн яаралтай бүрэлдэхүүнтэй болгох хэрэгтэй.  Иргэний хэргийн танхим нь долдугаар сараас хойш иргэний хэргийг хяналтын шатны журмаар шийдвэрлэх бүрэлдэхүүнгүйгээс иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийн маргаанууд шийдвэрлэгдэхгүй байгаа нь төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэг, иргэний эрх ашгийг хамгаалах, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах зарчмаа хангаж чадахгүй байна. 

Иргэний эрх ашиг хөндөгдөөд байгааг УИХ-ын даргын сонорт чуулганы танхимаас хүргэе гэж бодсон юм. Энэ бол хамгийн тулгамдсан асуудал шүү. Бид хууль, эрхзүйн салбарт олсон ололтоосоо ухармааргүй байна. Мэргэшсэн тогтолцооноосоо бид нэг ч алхам ухарч болохгүй байх.