2019.11.22

Н.Учрал: Монголбанк ерөнхийлөгч урдах ажлаа хуулийн дагуу хийх ёстой шүү

УИХ-ынчуулганы өнөөдрийн  /2019.11.22/ хуралдаанаар  Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томиллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж байна. Монголбанкны ерөнхийлөгч тохитой, томоотой, төрийн албаны хар хүн байх ёстой гэж бодож байгаа. Монголбанк ерөнхийлөгч урдах ажлаа хуулийн дагуу хийх ёстой.

Зарим гишүүдийн хэлж байгаад тааруулж ажиллаж болохгүй шүү. Жишээлбэл, гишүүн О.Баасанхүү Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийг эсэргүүцэж байсан, хуулийг батлуулахгүй гэж байсан хүн өнөөдөр Монгол Улс саарал жагсаалтад орлоо гэж өдөр бүр хэвлэлийн хурал хийж байна.

Энэ хүн хуулийг ганцаараа эсэргүүцсэн. Ийм зарим гишүүдийн үгийг сонсч, тааллаар нь ажиллана гэж байхгүй. Тиймээс урдах ажлаа л маш сайн хийх ёстой шүү, Монголбанкны ерөнхийлөгч. Улс төрөөс хол байх ёстой. Санхүүгийн мэдээллийн алба гэж хуульд бий. 20 саяас дээш сэжигтэй гүйлгээ хэр гарсан, цаашид яаж ажиллах вэ? Ерөнхийлөгчийн ажлаа аваад энэ ажил дээр хэрхэн анхаарах вэ?