2019.11.22

Д.Оюунхорол: Итгэлийн зээлд та онцгой анхаарч, үргэлжлүүлээрэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.11.22/ хуралдаанаар  Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томиллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Төрийн албаны хуулийг шинэчилж баталсны үр дүнд мэргэжлийн хүн мерит зарчмаар томилогдож байгаад талархаж байна. Саарал жагсаалтаас гарахын тулд Засгийн газар, холбогдох яам, Төв банк яаралтай хамтран ажиллах шаардлагатай байгаа.

Монголбанкны алдаа оноо, ололт нь тантай бас хамаатай шүү. Монголбанк өнгөрсөн гурван жилийн хугацаанд маш сайн баг болж ажиллаж чадсан. Цаашид валютын нөөц нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаарай. Мөн зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилгааг бууруулах шаардлагатай байна гэдгийг иргэд маш их хэлж байна.

Эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүст ипотекийн зээлийн асуудалд арай өөр шийдэл хэрэгтэй байна. Түүнээс гадна Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан Итгэлийн зээлийг олгох шаардлага бий. Өөрсдийнх нь үл хөдлөх хөрөнгө барьцааны шаардлага хангахгүй байгаа учраас, баян хоосны ялгааг арилгахад Итгэлийн зээл чухал нөлөө үзүүлэх учраас та онцгой анхаарч, үргэлжлүүлээрэй.