2019.12.05

Л.Болд: Б.Амарбаясгаланг шүүхийн шинэчлэл хийнэ гэдэгт найдаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.12.05/ хуралдаанаар, Улсын дээд шүүхийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилохыг дэмжиж, энэ талаар бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд

Шүүх болохоо байхаар л аливаа ард түмэн сүйрдэг юм байна. Ард түмэн шударга бус байдлыг эсэргүүцэж талбай дүүрэн жагссан. Шударга ёс тогтооход юу болохгүй байна гэхэд шүүх хуулийн байгууллага болохгүй байна гэдгийг ард түмэн санал нэг хэлсэн. Дээд шүүхийн дарга гишүүдийг өөрчлөх нь зөв үү гэхэд бүгд гараа өргөсөн.

10 жилийн өмнө ард иргэдтэйгээ жагсаж шударга ёсны тэмцэлд хошуучлан оролцож явсан ийм хүн өнөөдөр анх удаагаа энэ албанд очиж байгаа. Ойрын үед шүүхийн шинэчлэл эрчимтэй явагдаж байгаа. Цаашид ч хийгдэнэ гэдэгт найдаж байна.