2019.10.25

А.Сүхбат: Дөрвөн шашны нэг шашныг онцгойлон авч үзэх боломжгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат

Өнөөдөр Монгол улсад хэдэн шашин шүтэж байна? Хэд хэдэн хувьтай байна. Бурхан багшийн их дүйчин өдөртөө өөрчлөлт оруулъя гээд ярих юм бол бусад шашин юу болох вэ? Ингэж ярьж болохгүй. Өнөөдөр улс орны ирээдүй ярьж байх ёстой. Энийг яриад суух юм бол бид олон шүүмжлэлд өртөнө шүү. Хуулийн төслийг дэмжих боломжгүй. Дөрвөн шашны нэг шашныг онцгойлон авч үзэх боломжгүй.

й.