11 дүгээр сарын 26-ны өдрийг албан ёсоор нийтээр тэмдэглэх баярын өдөр болголоо
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.11.18

11 дүгээр сарын 26-ны өдрийг албан ёсоор нийтээр тэмдэглэх баярын өдөр болголоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.11.18/ худалдааны эхэнд хэд хэдэн хуулийн төслийн эцсийн найруулгыг сонслоо. 

Түүний дараа "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталлаа.

Уг хуулийн төслийг 2016 оны 11 дүгээр сарын 16-нд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нарын гишүүд өргөн барьсан юм. 

Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нар үг хэлсэн. Гишүүд үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр батлах тухай байнгын хорооны горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд хуулийн төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад 49 гишүүн оролцож, 41 гишүүн зөвшөөрч 83,7 хувийн саналаар хуулийн төсөл батлагдсан юм. 

Ийнхүү жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал болсон өдөр тул энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр тэмдэглэхээр боллоо.

Мөн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад 49 гишүүн оролцож, 43 гишүүн зөвшөөрч, 87,8 хувйн саналаар хуулийн төсөл батлагдлаа.