УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.17
О.Баасанхүү: Би танай намын нэг нөхөр шүү дээ
УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсэн юм.
Тэрээр МАН-д нэрээ солихыг зөвлөөд өөрийгөө цөөнхийн доторх цөөнх гэж тодорхойлсон. Мөн би танай намын нэг нөхөр шүү дээ гэж хэлээд авсан.
Ингээд түүний хэлсэн үгийг бичлэгээс дэлгэрэнгүй сонсоно уу.