Х.Нямбаатар: Тусгай хамгаалалтанд авсан газруудаа сэргээх тал дээр юу хийдэг вэ?
Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.01/ хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байна би энэ байгаль орчны яамныхан ирсэн дээр хэдэн зүйл тодруулая. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд батлагдаад гардаг. Сүүлийн жилүүдэд цөлжилт маш их явагдаж байна гэж ярьдаг. Энэ тусгай хамгаалалтанд авсан газруудаа хэрхэн яаж онгон төрхийг нь сэргээх чиглэлээр ямар мөнгө тавигдаад юу хийгддэг вэ?
Тусгай хамгаалалтад авсны эрх зүйн үр дагавар юу байна вэ? зүгээр авна гэж ярих нэг хэрэг авсаны дараа яах вэ гэдгээ ярих хэрэгтэй. Тэр Нөмрөгийн тусгай хамгаалалттай газар нутагт өмнөх ерөнхийлөгч маань очоод 30 40-н бодон гахай буудаж байна л гэсэн энэ тохиололд юу хийсэн бэ? эсвэл тэр хүнийг хэн нэгэн гүтгэсэн үү энийгээ одоо шийдээд хэн нэг нь хариуцлага хүлээх хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2024.11.01
2024.10.31
2024.10.30
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан