2019.04.18

Б.Баттөмөр: Ойн нөхөрлөл байгуулах нь зүйтэй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ.

Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ.

Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн их сүйрсэн салбар бол байгаль орчин. Хохирлыг хэрхэн хэмжихийг мэдэхгүй. Боломжгүй. Энэ хугацаанд хүн нь байгальтайгаа хэрхэн харьцахыг зааж чадаагүй нь бидний алдаа. Маш олон гол нуур, цөөрөм ширгэж, ургамалын төрөл зүйл устжээ.

1. Ойн хэмжээ улсын газар нутгийн 8 орчим хувийг эзэлдэг байсан. Энэ тоо хэд болсон бэ?

2. Нийт ойн модны 70% хөгширсэн гэж байсан. Үнэн үү?

3. НҮБ-аас буурай болон хөгжиж байгаа орнууд 1 долларын бүтээгдэхүүн байгалиас авахын тулд 20-25 долларын эко сүрэл бий болгосон гэсэн тоо гаргасан. Монгол Улсад ийм тоо бий юу?

4. Монголын төрөөс байгаль орчноо хамгаалах гэж олон бодлого арга хэмжээ авч байна. Үр дүн нь харилцан адилгүй. Ойн нөхөрлөл байгуулж, оршин байгаа газрынхаа байгалийг хамгаалах санаачилга дэмжсэн тогтоол гаргасан. Харин Засгийн газар үүний эсрэг яваад байгаа. иргэд нь шүүхдээд ялсан. БОАЖЯ одоо яах гэж банйа вэ?"