А.Ундраа: Салбар хариуцсан сайд булзааруулсан хариулт дараагийн удаа битгий өгөөрэй
Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ төслөөр 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул,Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах юм.
УИх-ын гишүүн А.Ундараа
Төслийг бүхэлд нь дэмжиж байна. Нийтлэг хэд хэдэн асуудлыг гишүүд тавьж байна л даа. Ашигт малтмалын олборлолт хийх, орон нутгийн иргэдийн санал бодолтой хэрхэн уялдаж байгаа вэ? гэх зэрэг асуудлыг гишүүд хөндөж байна. Монгол улсын тогтвортой хөгжилтийн үзэл баримтлал-2030 бодлогынхоо зорилтод хүрэхийн төлөө салбарын сайд системтэй сайн ажиллаж байгаа гэдэг нь харагдаж байна. Гэхдээ мэдээлэл хангалттай биш, эмх цэгцгүй байгаа мэтээр харагдаж байна. Мэдээж танай яамны хариуцдаг асуудал биш байж болно. Гэхдээ Засгийн газраас орж ирж байгаа асуудлын хувьд энэ асуудлыг гишүүд асуух нь ойлгомжтой байхад яагаад үүнд бэлдэж орж ирээгүй вэ?, Бусад яамдуудтайгаа харилцаатай байгаарай.
Холбоотой мэдээ
2020.05.08
2020.05.08
2020.03.19
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан