Г.Баярсайхан сонгогчиддоо ам асуулгахгүй боллоо
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2012.05.22

Г.Баярсайхан сонгогчиддоо ам асуулгахгүй боллоо

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Чингэлтэй хайрхан уулыг Улсын тусгай хамгаалалтад авах тогтоол батлагдлаа.  Улсын тусгай хамгаалалтад авснаар Чингэлтэй уулын чиглэлд тэлэх суурьшлыг хязгаарлаж, ингэснээр тус уулын ойн хүлэмжийн хий, агаарын бохирдлыг шингээх чадавхи, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг хадгалах боломж бүрдэж байна. Түүнчлэн хоёр хүртэлх тооны байгаль хамгаалагчийг Чингэлтэй уулын хамгаалалтад нэмж ажиллуулах аж. Тус тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Очирбат нар санаачилсан юм. Дээрх шийдвэр гарснаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханы хувьд Чингэлтэй дүүргийн сонгогч түмэндээ 2008 онд Чингэлтэй уулыг төрийн хамгаалалтад авах талаар өгсөн амлалтаа биелүүлэв. Энэ талаараа өнөөдөр хэвлэлийн хурал хийх гэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.