“Хөгжил, шинэчлэлд залуучуудын оролцоо” залуучуудын чуулган
Аливаа улс орны хөгжих, цэцэглэх суурь нь тухайн орны залуучуудын хараа бодол, ажил үйлсээс хамаардаг. Дүүргээ хөгжүүлэхэд залуучуудын санаачлага, оролцоог нэмэгдүүлэх, тэнд тулгамдаж буй чухал асуудлаар санал бодлоо солилцох, гарсан санал санаачлагуудыг залуу хүн бүр хэрэгжүүлсэнээр дүүргийнхээ хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм. Чуулганд БГД-ийн удирдлага, хороодын дарга, залуучуудын төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцлоо.
Чуулганы гол зорилго дүүргээ яаж хөгжүүлэх үү, дүүргийн хөгжил шинэчлэлд залуучууд яаж оролцох уу? бидний ирээдүй болсон залуучуудаа хэрхэн яаж төлөвшүүлэх үү? Өнөөдрийн бүтээн байгуулалтанд хэрхэн эзэн болоод хамгаалаад, манлайлаад, оролцоод явах вэ? хувь хүний оролцоо гэж юу байх вэ? гэх зэрэг асуултуудад хариулахын тулд юм. Хувь хүний хөгжлийн хэрэгцээ, оролцоо нийгэмд асар чухал байна. Залуус маань залуу хүн миний хувь оролцоо юу байхав гэдгийг бодох ёстой. Гэтэл ихэнх нь засаг төр надтай надгүй хийнэ биз гэж бодож байна, гэтэл ийм амиа бодсон залуу хүн байж болохгүй юм. Бүтээлч сэтгэлгээтэй байж дүүрэг, хороо маань хөгжинэ гэдгийг залуус маань ойлгох хэрэгтэй байна. Хөгжингүй улсын жишээнээс бид асар их зүйлийг харж болох байна, жишээлбэл, Сингапур, БНСУ зэрэг улс орнуудыг хараад үзэхэд хөгжил нь залуу үетэй холбоотой байжээ.
Чуулганы үеэр хүн бүр залуусын оролцоо, идэвхитэй байдал, санаачлага нийгмийн хөгжилд чухал болох талаар, хариуцлага үүрэгийн тухай нэлээн нээлттэй ярилцлаа. Мөн үүний зэрэгцээ залуус энэ чуулганыг зохион, дүүргийн удирдлагуудтай залуус нэгэн танхимд суугаад дүүргийн хөгжлийн төлөө нээлттэй ярилцаж буйд талархалтай хандаж буйгаа илэрхийлж байсан юм. Мөн чуулганы төгсгөлд залуус тунхаглал гаргасан нь БГД-ийн хөгжилд эзэн болох олон залуучуудын дуу хоолой байлаа.