УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы нэрэмжит Англи хэлний нээлттэй  олимпиад зохион байгуулагдлаа.
2011.05.02

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы нэрэмжит Англи хэлний нээлттэй олимпиад зохион байгуулагдлаа.

Даланзадгад
2011-04-21

УИХ-ын гишүүн Ц. Баярсайханы нэрэмжит Англи хэлний нээлттэй олимпиадийг Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 5-11-р ангийн сурагчдын дунд мөн Англи хэл сонирхогч насанд хүрэгчдийн дунд гэсэн хоёр хэлбэрээр 04-р сарын 15-17 ны өдрүүдэд Даланзадгад хотноо амжилтай зохион байгуулагдлаа.

 

Энэхүү нээлттэй олимпиадад аймгийн хэмжээний 17 ерөнхий боловсролын  дунд сургуулийн  934 сурагч амжилттай оролцож 24 багц медалийн төлөө мэдлэг чадвараа уралдуулснаас Эрдмийн гэгээ сургуулийн сурагчид 11 медалийн эзэн болж нөхдөө хошуучиллаа. Англи хэл сонирхогч насанд хүрэгчдийн олимпиадад Номгон сумын ЕБС-ын сургалтын менежер С. Сайнбуян тэргүүн байр эзэлсэн.

 

 

УИХ-ын гишүүн Ц. Баярсайханы нэрэмжит Англи хэлний нээлттэй олимпиадын үеэр Өмнөговь аймгийн  гадаад хэлний баярын өдөрлөг болж Англи хэлний багш нартаа 16 цагийн сургалтыг Глобал удирдагч дээд сургуулийн багш нарыг урьж сургалт хийн багш нарынхаа хэлний мэдлэг, арга зүйн чадварт бодитой хувь нэмэр орууллаа. Мөн гадаад хэлний багш нарын бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдаж 3-р сургуулийн багш Уугантуяа, 4-р сургуулийн багш Д. Саранцэцэг нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. 3-р сургууль, Гурвантэс, Цогтцэций, Хүрмэн, Ханхонгор, Эрдмийн гэгээ сургуулийн гадаад хэлний Заах аргын нэгдлийн багш нар сайн зохион байгуулалттай оролцож өөрийн арга туршлагаа сурталчиллаа.  Шилдэг нэгж хичээлийн хөтөлбөрийн уралдаанд 12 багш оролцсноос Эрдмийн гэгээ сургуулийн багийн нэгж хичээлийн хөтөлбөр тэргүүн байр, 3-р сургуулийн багш Уугантуяа, У. Эрдэнэчимэг нарын хөтөлбөр удаах байрыг эзэллээ. Орос англи хэлний ахмад багш нар болон залуу багш нарын  нөхөрсөг уулзалт болж ажлын арга барил мэдлэг туршилгаасаа хуваалцав. Мөн 7-9-р ангийн сурагчдын орос хэлний нээлттэй олимпиадад 527 сурагч оролцлоо.

 

5 дугаар анги:
  1. Б.Давааням 43.5 оноо  I-р арван жил
  2. Э.Тэмүүжин 35.5 оноо  Цогтцэций сум
  3. Э.Эрдэнэбуян 31.5 оноо Мандал – Овоо сум
  4. Н.Болорчулуун 30.5 оноо Ханбогд сум
  5. Э.Хонгорзул 30.5 оноо III-р арван жил
7 дугаар анги:
  1. Б.Мөнхжигүүр 80 оноо I-р арван жил
  2. С.Цэнд-Аюуш 72 оноо II-р арван жил
  3. Б.Дэлгэрмөрөн 67 оноо II-р арван жил
  4. Г.Энхсүрэн 65 оноо III-р арван жил
  5. Т.Должидмаа 64 оноо III-р арван жил
8 дугаар анги:/ үндсэн/
  1. С.Отгонбаяр 62 оноо Цогтцэций сум
  2. Х.Цэнгүүн 61 оноо II-р арван жил
  3. Б.Сайханчимэг 60 оноо I-р арван жил
  4. М.Чулуунтогоо 55 оноо II-р арван жил
  5. Б.Хандармаа 50 оноо Номгон сум
8 дугаар анги: / шилжилт/
  1. У.Саруул 41 оноо  II-р арван жил
  2. Б.Удвал 40 оноо II-р арван жил
  3. А.Саруул 37 оноо II-р арван жил
  4. М.Нандинцэцэг 35 оноо I-р арван жил
  5. Н.Төгөлдөр 35 оноо II-р арван жил
9 дүгээр анги:
  1. А.Түвшинбаяр 36 оноо II-р арван жил
  2. Г.Үүрцайх 35 оноо I-р арван жил
  3. Б.Отгончимэг 29 оноо I-р арван жил
  4. Б.Гэрэл 26 оноо II-р арван жил
  5. Ц.Ариунсайхан 25 оноо I-р арван жил
10 дугаар анги:
  1. Б.Ариунсайхан 39 оноо II-р арван жил
  2. А.Ананд 29 оноо II-р арван жил
  3. Э.Цэвээнжав 28 оноо I-р арван жил
  4. Б.Нарантунгалаг 27 оноо I-р арван жил
  5. С.Энхзаяа 27 оноо I-р арван жил
11 дүгээр анги:
  1. Д.Монголжин 23 оноо II-р арван жил
  2. Л.Аззаяа 22 оноо II-р арван жил
  3. Г.Үүрцайх 21 оноо I-р арван жил
  4. Н.Нандин- Эрдэнэ 20 оноо II-р арван жил
  5. С.Сүрэнжаргал 20 оноо II-р арван жил нар тус тус байр эзэллээ.

 

Гадаад хэлний баярийн өдөрлөгийг Гишүүний ажлын алба, аймгийн ЗДТГ, БСГ, ОТ компаний Өмнөговь аймаг дахь төлөөлөгчийн газар хамтран ивээн тэтгэж хамтран зохион байгуулалцлаа.

 

Төрөлх нутгийнхаа ирээдүй болсон сурагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан гадаад хэлний багш нарыг дэмжиж ажилласан дээрхи байгууллага хамт олондоо талархал илэрхийлж, бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.