Авхаалж Сэргэлэнчүүдийн Тэмцээн – 2011 амжилттай өндөрлөлөө.
Дархан-Уул аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл, Сүхбаатар Хөгжил Сангаас хамтран ЕБС-уудын дунд зохион байгуулсан “Дархан АСТ-2011” тэмцээн 4-р сарын 22-нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээний зорилго хүүхэд, залуучуудын нийгмийн оролцоог идэвхжүүлэх, өсвөр үеийнхнийг мансууруулах бодис болон гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх агуулгатай. Тус тэмцээн 2 үе шаттайгаар явагдсан бөгөөд 1-р шалгаруулалт нь 4-р сарын 18-нд Од цогцолборын урлагийн зааланд зохиогдож 8 баг 2 хэсэгт хуваагдаж өрсөлдсөн юм. 1-р хэсгээс Од цогцолбор, 18-р сургуулиуд, 2-р хэсгээс Оюуны Ирээдүй цогцолбор, 19-р сургуулиуд тус тус шалгарсан. Дархан АСТ-2011 тэмцээний тэргүүн байрт 19-р сургууль, удаахь байрт Од цогцолбор, 3-р байрт 18 сургууль, тусгай байрт Оюуны Ирээдүй Цогцолбор тус тус шалгарлаа.
Залуучуудын театрт зохиогдсон тус тэмцээнийг 500 гаруй үзэгчид дэмжиж оролцлоо.