Номын сайн нөхөр
2011.04.27

Номын сайн нөхөр

УИХ-ын Тамгын газар «Интерном»-той хамтран номын үзэсгэлэн худалдааг Төрийн ордонд зохион байгуулжээ. Номын үзэсгэлэн худалдааг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нээж, эрхэм сайн номын анд нөхдийн ам-рыг эрэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан үзэсгэлэн худалдаанд зарагдаж буй бүх номыг нэг бүрчлэн үзэж «Мөнгөтэйсэн бол бүгдийг нь авахсан» гэсэн байдалтай худалдааг хэдэнтээ тойрч, холдож ядан байв. Номын үзэсгэлэн худалдаанд Г.Баярсайхан гишүүн шиг ийнхүү өндөр ач холбогдол өгч, дахин дахин ирж үзсэн гишүүн нэг ч байгаагүй бөгөөд эрхэм гишүүн маань бэл бэнчиндээ тохируулан ганц нэгхэн ном л худалдаж авсан юм. Хэрвээ Г.Баярсайхан гишүүн мөнгөтэй байсан
 бол нярай хүүхдийн номноос эхлээд дэлхийн түүхийн олон арван боть номыг худалдан авахад ч бэлэн байсан шүү. Ц.Шаравдорж даргын хэлснээр бол энэ удаагийн үзэсгэлэн худалдааны «Номын сайн нөхөр»-өөр Г.Баярсайхан гишүүн тод-рох нь гарцаагүй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.