Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдаж, 1000 морин хуурч хөгжимдөнө
2011.04.15

Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдаж, 1000 морин хуурч хөгжимдөнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Тус хурлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах болон салбар хороодын бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг баталлаа. Энэ жилийн наадам Тулгар төр байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхт ойтой давхцаж буй учир ихээхэн ач холбогдол өгч, өргөн цар  хүрээтэй тэмдэглэхээр төлөвлөж байна.

Тиймээс энэ жилийн наадмын үйл ажиллагагааг “Монгол туургатны өдрүүд” нэртэй арга хэмжээгээр долдугаар сарын 1-ний өдөр эхлүүлэхээр боллоо. Монгол туургатны өдрүүд ес хоног үргэлжлэх юм. Энэ үеэр морьтон монгол, монгол бичиг, монгол гэр, монгол урлаг, монгол хувцасны үзэсгэлэн гарах юм байна. Мөн эдгээр түүхэн ойн онцлогийг харуулсан дурсгалын медалион, марк, зоос гаргахаар боллоо.

 

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны хурлаар мөн баяр наадмын өмнө Улаанбаатарт хотод хийгдэх хот тохижилтын ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат танилцууллаа. 2011 онд тохижилт, гэрэлтүүлгийн ажилд нийт 27,3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд үүний 10,3 тэрбум төгрөгийн ажлыг баяр наадмын өмнө хийж гүйтэцгэх ажээ. Тохижилтын ажлын хүрээнд явган хүний 122 м/к зам тавьж, усан оргилуур 32, спортын цогцолбор 47-г байгуулахаар ажлаа эхэлсэн байна.

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд хурлын үеэр “Улаанбаатар хот болоод Төв цэнгэлдэх хүрээлэн, сурын талбай, морь барианы газрын тохижилт, зүлэгжүүлэлтийн ажилд одооноос онцгой анхаарч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчин тойронд автомашины зогсоолын талбайг нэмэгдүүлэх, зарим газарт түр зогсоол бий болгох үүргийг хариуцсан салбар хорооны дарга нарт өглөө. Мөн Төв цэнгэлдэх  хүрээлэн, Хүй долоон худагийн орчмыг зүлэгжүүлэх, эдгээр газарт ямар нэгэн арга хэмжээ зохиохгүй байх тал дээр анхаарахыг Шадар сайд зөвлөлөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.