Наурызын баярт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 3 дахь жилдээ дараалан оролцлоо.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 3 дахь жилдээ казак түмнийхээ баярт оролцлоо. Тэрээр тойргийнхоо казак иргэдийн гэрээр нь зочилж мэндчилгээ, гарын бэлгээ гардуулж мөн тэдний санал бодлыг сонслоо. Мөн МАН-ын ахмад гишүүн Самалд Ардын Хувьсгал - 90 медалийг гардууллаа.
3-р сарын 22-ны өдөр Дархан суманд зохион байгуулагдсан Наурызын баярын үйл ажиллагаанд оролцоод байна. Дархан суманд ажиллаж амьдардаг Казак иргэдийн баярын үйл ажиллагаа боллоо. Баярын үеэр бүжгийн тэмцээнийг зохион байгуулан шалгарсан хүмүүсийг өөрийн зүгээс шагнаж урамшууллаа. Дархан-Уул аймгийн Казак оюутны холбооноос нийт оюутнууд, Казак иргэдэд зориулан Наурызын баярыг тохиолдуулан зохион байгуулсан уралгын гала тоглолтыг үзсэн. Энэ үйл ажиллагаан үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын мэндчилгээг казак оюутнуудад хүргүүлэн ажиллаа.
Энэ удаагийн хаврын баяр Наурызын баяраар УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатар өөрийн мэндчилгээ бүхий гарын бэлгийг Дархан-Уул аймагт ажиллаж амьдардаг 500 гаруй өрхөд хүргүүлэн ажиллаад байна.
3-р сарын 21-ны өдөр Хонгор суманд ажиллаа. Дээрх суманд мөн Казак түмний баярын Наурызын баярын үйл ажиллагаа болон казак айлуудад зочиллоо. Хөтөлбөрийн дагуу баярын хурлын үйл ажиллагаанд оролцон бусдыгаа манлайлан ажилласан тэргүүний казак иргэдийн шагналыг гардууллаа. Баярт зориулсан 14-р сургуулийн сурагчдын нэгдсэн тоглолтыг үзэж сонирхон үүний дараагаар Наурызын баярт зориулан 32 бөхийн барилдааны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Мөн тус суманд амьдардаг казак иргэдийг гэрээр зочлон тэдний санал бодлыг сонслоо. Дархан-Уул аймгийн Залуучууд театрт болсон Улаанбаатар хотын Байтерек чуулгын баярын тоглолтыг үзэж сонирхлоо.
3-р сарын 23-ны өдөр Монголын Мусалман холбооны Дархан салбарын тэргүүн Айтуганид зочлон энэ өдрийн ажлаа эхлүүллээ.