Шадар сайд М.Энхболдын санаачилгад Монголчууд нэгдэж байна
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний газар багтдаг. Асуудал эрхэлсэн сайдын хувьд энэ онд "Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах" олон нийтийн санаачилгыг өрнүүлж, хэд хэдэн томоохон ажлыг зохион байгуулаад байна. Жил бүр зохиогддог "Хүүхэд насыг хайрлая" зөвлөлгөөний энэ жилийн арга хэмжээг дээрх санаачилгын хүрээнд хийсэн нь араасаа дагуулах олон том ажлын эхлэлийг тавьж байгаа юм.
Шадар сайд М.Энхболдын энэ санаачилгыг дэмжиж төрийн болон хууль хяналтын бүх байгууллага чиг үүргийнхээ дагуу, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг төрийн бус байгууллагын сүлжээд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Олон нийтийн санаачилгыг өрнүүлсэн даруйд дээрх байгууллагууд нэгдсэн бөгөөд үүний дараа хүүхдийн чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах хүсэлтээ илэрхийлсэн олон арван байгууллага байна. Тухайлбал "JCI Монгол" байгууллага, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллага орон нутгийн сүлжээгээрээ дамжуулан зохион байгуулалтын хувьд дэмжиж, хамтран ажиллаж байгаа бол НҮБ-ын Хүүхдийн сан, МУЗН, Монголын сурагчдын холбоо, "Залгамжлагч холбоо" ТББ, "Номин фүүлс" ХХК-иуд хамтран ажиллах хусэлтээ илэрхийлээд байна.
ОЛОН НИЙТИЙН САНААЧИЛГА НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРЛОО
Төрийн болон төрийн бус байгууллага, компаниуд хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах санаачилгад нэгдсэнээр зүгээр нэг уриа дэвшүүлээд орхих бус хүүхдийн эрхийг хамгаалах цаг үеийн болон шинэ хэрэгцээ шаардлагад тулгуурлан уйл ажиллагаагаа өөрчлөх, хүүхдэд тулгарч байгаа аюул эрсдэлд нийгэм, хамт олон бүхлээрээ ухамсартай хандах, урьдчилан сэргийлж хамгаалах чиглэлээр сэтгэл, зүтгэлээ нэгтгэн хамтран ажиллаж эхэллээ. Ажлын эхлэлийг анхнаас нь нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар байгууллага бур тус тусдаа уйл ажиллагаа явуулах бус, тодорхой зорилго чиглэл бүхий цогц уйл ажиллагаа өрнүүлж эхэлсэн юм.
"Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах" олон нийтийн санаачилгын хүрээнд таван дэд зөвлөл байгуулагдаж, уйл ажиллагаа явуулж эхэллээ. Үүнд:
- Нийгэм, ахуйн ослоос урьдчилан сэргийлж,хамгаалах дэд зөвлөл
- Зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлж,хамгаалах дэд зөвлөл
- Дарамт, хүчирхийллээс урьдчилансэргийлж, хамгаалах дэд зөвлөл
- Хунд хөдөлмөрөөс урьдчилан сэргийлж,хамгаалах дэд зөвлөл
- Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлж,хамгаалах дэд зөвлөл.
Олон нийтийн санаачилгыг идэвхжуулэх, таван дэд зөвлөлийн явуулж буй уйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, эргээд нийгэмд нөлөөлөх ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд тавдугаар сарын 2-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн удирдлагыг урьж, тэдэнтэй хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцсон юм. Энэхүү уулзалтад МҮОНТ, МҮОНР, UBS, MN-25, TV-5, ETV, NTV, C-1, TV-8, SBN, DREAM TV, BTV, "Өнөөдөр" сонин, "Ардын эрх" сонин, "Зууны мэдээ", "Өглөөний сонин"-ы удирдлагууд хүрэлцэн ирж, хүүхдийн төлөө явуулж буй бух уйл ажиллагааг олон нийтэд хүргэх ажлыг дэмжих төдийгүй таван дэд зөвлөлтэй нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
ОЛОН НИЙТИЙН САНААЧИЛГА ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Өнөөдөр таван дэд зөвлөлийн үйл ажиллагаа хэдийнэ жигдэрчээ. Хүүхдийг нийгэм, ахуйн ослоос урьдчилан сэргийлж, хамгаалах дэд зөвлөлд ЭМЯ, БСШУН, ЦЕГ, Гэмтэл согог сэргээн засах ундэсний төв, Хүүхдийн төлөө газар, ТББ-ууд санаачилгаараа оролцож байна. Тус дэд зөвлөлийнхөн хүүхдийн нийгэм болон ахуйн осолд өртөж буй шалтгаан, нөхцөлийг тодорхойлох судалгааг хийсэн бөгөөд уг судалгаандаа үндэслэн зөвхөн хүүхдэд хандсан анхааруулга, зөвлөмж гаргах бус, эцэг эх асран хамгаалагч, бусад насанд хүрэгчдийн зүгээс хүүхдэд хэрхэн хандах чиглэлийг тодорхойлох ажилд түлхүү анхаарч байна. Одоогоор эцэг эхийн ажлын байранд явуулах сургалтын хөтөлбөрийг боловсруулж, томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын албан хаагчдын дунд сургалт зохион байгуулж эхэлжээ. Мөн ЕБС-ийн сурагчийн дэвтэрт гамшиг ослоос хамгаалах тухай мэдээллийг оруулахаар төлөвлөж, осол, гэмтлийн үед анхны тусламж үзүүлэхтэй холбогдуулан өрхийн болон сургууль, цэцэрлэгийн "Эмийн сан" ямар байх талаар зөвлөмж гарган түгээх ажлуудыг хийж эхэлжээ.
Харин Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хамгаалах санаачилгын зөвлөлд ЗЦГ, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, БСШУЯ болон бусад ТББ, олон улсын байгууллагууд санаачилгаараа нэгдсэн. Тэд гудамж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдөж хэвшүүлэх, бага насны хүүхдийг хөдөлгөөнд асран хамгаалагчгүйгээр оруулахгүй байх, хөдөлгөөнд оролцох хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах дадал, чадварыг нэмэгдүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж эхэллээ. Тун удахгүй эцэг эх, багш нарт зориулсан зөвлөмж, ажлын байрны сур-галт зохион байгуулах бөгөөд жолооч нарын анхаарлыг татахуйц цацруулагчтай цүнхийг ЕБС-ийн хүүхдүүдэд тараах, хүүхдүүд барьж гарахад зориулсан тод өнгийн дарцаг бүхий хайрцгийг явган хүний гарцын хоёр талд байршуулах, хэрхэн хэрэглэх талаарх зөвлөмж, шторкыг хүүхдүүд болон жолооч нарт зориулсан хоёр хувилбараар бэлтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах, автомашины суудлын даруулгын хүүхдэд зориулсан нэмэлт төхөөрөмжийг үйлдвэрлэх. хэрэглэх зан үйлд сургахаар ажиллаж байна.
Гамшгийн аюулаас сэргийлэн хамгаалах санаачилгын зөвлөлд БСШУН, Хүүхдийн төлөө газар, МУЗН, НҮБ-ьш Хүүхдийн сан, ОБЕГ, ЦЕГ, ЭМЯ, МХЕГ, аймгуудын БТСГ-ууд санаачилгаараа нэгдсэн. Тэд эхний ээлжинд ЕБС-ийн байгаль экологийн чиглэлийн хичээлийн хөтөлбөрт гамшгийн тухай хичээл оруулах, цэцэрлэг, ЕБС-ийн барилгын даац, тэсвэрийг нэмэгдүүлэх асуудлыг судлах, орон нутгийн болон нийслэлийн хүүхдийн зуслангийн ээлж бүрт гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах зэргээр хэд хэдэн төлөвлөгөө гарган ажиллаж эхэллээ.
Хүүхдийг хунд хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлж, хамгаалах санаачилгын дэд зөвлөлд НХХЯ, Хүүхдийн төлөө газар, МАОЭНХ, ТББ-ууд хамтарч байгаа бөгөөд юуны өмнө хүүхэд хөдөлмөр эрхэлж буй шалтгааныг тодорхойлох туршилтын судалгааг Улаанбаатар хотын нэг хороо, орон нутгийн нэг суманд хийжээ. Улмаар бага наснаасаа хөдөлмөр эрхлэхийн сөрөг нөлөөллийн тухай сурталчилгаа, мэдээллийн хуудас, самбар гарган түгээх, зорилтот булгийн хүүхэд, тэдний гэр бүлийн амьжиргааг дэмжих, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ.
"Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилансэргийлэх, хамгаалах" олон нийтийн санаачилгынхүрээнд байгуулагдсан тав дахь дэд зөвлөл болДарамт хүчирхийллээс сэргийлэх дэд зөвлөлюм. Энэ зөвлөлд ЦЕГ, ХЗДХЯ-ны гэмт хэргээсурьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл,Улсын Ерөнхий прокурорын газар, Улсындээд шуух, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрууд санаачилгаараа багтжээ.
Таван дэд зөвлөлийн явуулж буй үйл ажиллагаанаас гадна "Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах" олон нийтийн санаачилгын хүрээнд ирэх зургадугаар сарын 10-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүүхэд багачууд нэгдэж "Бид юу хийж чадах вэ" сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон. Мөн долдугаар сарын 2-12-ны өдрүүдэд Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Монгол туургатан хүүхдийн урлагийн III их наадмыг зохион байгуулахаар төлөвлөжээ.Ийнхүү манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд хүүхдийн төлөө гэсэн нэгэн сэтгэлээр нэгдэж, хамтран ажилласнаар :
- Болзошгүй эрсдэлд өртсөн хүүхдийн тообуурах
- Эрсдэлд өртсөн хүүхдэд хамгааллынүйлчилгээ хүрэх
- Орон нутагт хамтарсан багийн ажиллагаажигдрэх
- Хүүхэд хамгааллын үндэсний стратегибатлагдсан байх зэрэг үр дүнд хүрэх юм.
Хүүхдэд хандсан дээрх олон нийтийн санаачилгыг эрчимжүүлэх, дэмжих ажиллагааг Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба зохицуулан ажиллаж байгаа бөгөөд зохион байгуулалтын удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлийг Хүүхдийн төлөө Үндэсний газар хариуцаж байна.