2018.11.30

М.Билэгт: Энэ Засгийн газрыг үймүүлж байгаа гол хүн Я.Содбаатар та шүү

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

М.Билэгт гишүүн 

Монголын ард түмэн итгэл үзүүлсэн. Жилийн өмнө 65 ийг хагалах гэсэн үеэс л эхэлсэн. Энэ засгийн газрын үймүүлж байгаа нь та шүү Я.Содбаатар гишүүнээ. Өнөөдрийн маргаан танаас эхэлсэн. та өөрөө Засгийн газрын гишүүнээс буух хүсэлтээ өгсөн бол өнөөдөр ийм байдалд орохгүй байсан. Монгол төр бол сандал ширээ хөөсөн хэн нэгний дуртай үедээ тарааж байдаг