2018.11.30

О.Баасанхүү: Огцруулах бичигт гарын үсэг зурсан хүн хуралдаан даргалах нь зохисгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.30/ хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байгаа бөгөөд УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан хүн УИХ удирдаж энэ асуудлыг хэлэлцүүлэх нь ашиг сонирхлын хувьд зөрчилтэй гэж үзэж байна. Тиймээс Я.Санжмятав даргаар удирдуулаад явах хүсэлтэй байна.”