Л.Болд: Өнөөдөр олон ч хүний олон ч ил далд зүйлс ил болж байна
Өнөөдөр /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн Л.Болд:
“Бид Засгийн газраа огцруулах асуудлаа хэлэлцэж байна. Энэ бол Монголын ардчиллын ололт юм. Бид ерөөсөө огцордоггүй Засгийн газартай 70 жил болсон. Биднийг дэндүү олон Засгийн газар огцруулж байна гэж шүүмжилдэг.
Засгаа тогтвортой ажиллуулах ёстой гэж хууль ярьдаг. Гэхдээ ажлаа хийж чадахгүй Засгийн газрыг огцруулах нь зөв. Өнөөдөр олон ч хүний олон ч ил далд зүйлсийг бид хэлж байна. Би ашиг сонирхлын зөрчлийн асуудлаа шийдвэрлэж Голомт банкнаас татгалзсан.
Гэр бүлийн хүрээндээ Богд гэж жижигхэн банк байгуулаад хэдхэн жил болж байна. Өнөөдрийг хүртэл надтай холбогдуулан энэ банкны үйл ажиллагаанд саад олон тулгарч байгаа. Гэр бүлээр нь гүтгэн доромжилж байдгаа болих хэрэгтэй.
Шүүх хуулийн багууллагаар асуудлыг шийдүүлнэ.”
Холбоотой мэдээ
2021.07.26
2021.06.02
2021.05.25
ТББХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан