2018.11.30

Ц.Гарамжав: Эдийн засаг, нийгмийн хүлээлт сэргэж байхад Засгийн газраа огцруулж болохгүй

Өнөөдөр /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

“Ерөнхий сайд анх томилогдохдоо 30 орчим жил хүлээсэн шударга ёсыг тогтооно гэж амалсан. Үүнийг Монголчууд олон жил хүлээж байсан. Эдийн засаг нь хямарсан, шударга ёс үгүй болсон энэ улс орноо босгох гэж ажиллаж байгаа Засгийн газраа яагаад унагах гээд байна вэ? Би уул уурхайн салбарын мэргэжлийн хүн.

Уул уурхайн салбар бол Монгол улсын эдийн засаг, хөгжлийг авч явж байна. Харин 20 гаруй жил энэ салбарыг бужигнуулж байгаа хүмүүс бол энэ улс төрчид. Зоригтой, хүчирхэг удирдагчтай олон улс байна. Бид ч гэсэн ийм улс орон байхыг хүсч байна.

Шударга ёсыг тогтоох гэж байгаа хүнийг огцруулдаг улс юм бол бид энд байх шаардлага алга. Эдийн засаг сэргээд, ажлын байр бий болж, ДНБ нэмэгдээд байхад огцруулна гэж байгааг ойлгохгүй байна.“