2018.11.30
Н.Учрал: Нийгэмд улс төрчдийг үзэн ядах сэтгэлгээ бий болж байна
Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал
“Би УИХ-д 2 жил ажиллалаа. Улс төр шинжлэх ухаан 2 бие биетэйгээ давхцаад байдаггүй ч үгүйсгээд байдаггүй салбар. Гэтэл манай улсад шинжлэх ухааныг ашигладаггүй юм байна. Бид улс төрд залуучуудаа бэлтгэх цаг нь болсон гэдгийг мэдэрлээ. Сангуудыг шалгаж, үнэн мөнийг тогтоож байгаа нь зөв юм. Баялаг бүтээж байгаа хүмүүсийг харлуулах хэрэггүй. Хуулийн байгууллага тогтоочихно. Нийгэм биднээс шударга байж чадах уу? гэж асууж байна. Ерөнхий сайд үүнийг амлаад ажиллаад эхэлж байна. Энэ нийгэмд улс төрчдийг үзэн ядах сэтгэлгээ төлөвшиж байна. Бүх зүйлээ шилэн болгоё. Тэр цагт залуу зөв улс төрч залуучууд гарч ирнэ.”