2018.11.30

Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн их цэвэрлэгээгээ дараагийн сайддаа захиад явах болоцоо байгаа

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

“Үдээс өмнөх хуралдаанд Ерөнхий сайд томоохон татвар төлөгч компаниудыг татан болгоно, хөрөнгийг нь хураана гэх юм. Та бидний цалин хөлс, хангамж бүгд л татвар төлөгчдийн мөнгө. Болж байгаагаа татаж унагах биш болохгүй байгаагаа ярих ёстой. Бололцоотой байгаа компаниудаа харин дэмжээд, бодлогын хувьд үйл ажиллагааг нь чиглүүлэх ёстой. Нийгмийн бухимдал бол ЖДҮ эрхлэгчид. Тэдэнд очих ёстой мөнгийг бид хуваагаад авчихсанд л байна. Өнөөдөр энэ бүхэн ил гарч байна.

Та шударга байх тухай ярьж байна. Тэгвэл ЖДҮ-ийн зээл авсан гишүүд сайд нар байна ш дээ. Юм томоосоо биш жижгээсээ эхэлдэг. Та хариуцлага, шударга ёсны асуудлаа яг одоо эхэлчихээсэй гэж хүсч байна. Та дараагийн сайддаа энэ цэвэрлэгээгээ хийх зөвлөмжөө өгөөд явчих бүрэн бололцоо байгаа шүү.”