2011.01.19

Сайдыг огцруулах долоон үндэслэлийг шалтаг хэмээн үзжээ

МАХН зүсээ өөрчилж МАН болсноос хойш дотоод дахь хагарал тэмцэл нь ширүүсч эхлэв. Дайны гал өдөөгч нь Ц.Шинэбаяр байсан бол харин одоо түүнийг залгамж лан Ц.Батбаяр гишүүн гарч ирлээ. Тэрээр намын анд, УИХ, Засгийн газрын гишүүн Д.Зоригт сайдыг суудлаас нь "ховхлохоор" заргалдаж явна. Тэдний тэмцлийн түүх ч арвин. Гол төлөв хоттой холбоотой асуудлаас болж ам зөрж, маргалддаг жамтай. Сайдыг түлхэж унагах төлөвлөгөө нь ч мөн адил хот тойр сон элдэв асуудал. Ц.Бат баяр гишүүн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ ын даргад өргөдөл хүргүүлж Д.Зоригт сайдыг долоон үндэслэлээр огцруулах боломжтой хэмээн мэдэгджээ. Энэ асуудлыг өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хурлаар авч хэлэлцэн хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Харамсалтай нь, парламентын бүтцийн байгууллагууд нийгэмд мэдээлэл хүргэгч сэтгүүлчдийн өмнө нээлттэй хуралдахгүй гэсэн хууль батлан хэрэгжүүлж буй учир хуралдаан тарсны дараа үндэслэл гаргасан гурван гишүүн буюу С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Ц.Батбаяр нар мэдээлэл өглөө. Энэхүү хуралдаанаар гишүүдийн олонх сайдыг огцруулахгүй гэсэн байр суурь илэр хийлжээ.

 

УИХ ын гишүүн Ц.Бат баяр "Монгол Улсын төр хувийн байгууллагын өмнө толгой гудайлгаж, өвдөг сөгдөж байна. Оюу толгойн үйл ажиллагаанд хяналт тавих, гэрээний хэрэгжилтийг шалгах зорилгоор Төсвийн байнгын хорооноос өнгөрсөн оны гуравдугаар сарын 24 нд ажлын хэсэг томилсон ч өнөөг хүртэл тодорхой дүгнэлт гаргаж чадахгүй байгаа. Учир нь, татвар төлөлт, ажиллах хүчний байдал гээд олон асуудлаар мэдээлэл авах гэсэн боловч егөхгүй юм. Аргаа барахдаа ЭБЭХЯ наас шаардсан ч ирүүлээгүй. Тиймээс л төрийг маань сөхрүүлсэн компани орж ирлээ гэж хэлээд байгаа хэрэг. Энэ талаар УИХ ын дарга болон Засгийн газрын тэргүүнд албан бичиг илгээсэн ч хариу ирүүлээгүй. Нэгэнт л нөхцөл байдал ийм байгаа хойно төр бууж өгөөд ажлын хэсгээ татан буулгах шаардлагатай болж. Үүний цаана маш том эрх ашиг байгаа болохоор л мэдээлэл өгөхгүй хойш суусаар байгаа юм болов уу. Мөн дэлхийн аль ч улс орон эрчим хүчний бодлогоо тэргүүн эгнээнд тавьж, тодорхой бодлогоор зохицуулдаг. Цахилгаангүйгээр хөгжил дэвшилд хүрэхгүй шүү дээ. Гэтэл ЭБЭХЯ, сайд нь бодлого гаргах тухай бодохгүй, ямар ч ажил хийхгүй явсаар ирлээ. Үүнээс болж нийслэлийн 12263 өрх тоггүй байна. Бас захын хорооололд дулааны шугам хүрэхгүй байгаа. Энэ бүхнийг яаж хийх нь ч тодорхой бус. Налайхад нүүрс олборлож байгаа болон уул уурхай даган газрын гүнд ажилладаг хүмүүс шороонд дарагдаж амь насаа алдах нь цөөн биш. Үүнээс сэргийлж Засгийн газар 89 дүгээр тогтоол гаргасан. Тогтоолын хэрэг жилт гэж огт алга. Асуулга тавьсан боловч хариулт өгдөггүй. Бидэнд ирсэн мэдээллээр 43 хүн амиа алдаж. Үүнд төр хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна" гэв.

 

Мөн түшээдийн хооронд үүссэн маргааны гол зангилаа болох утаатай тэмцэх тендер. Үүнээс л болж сайд гишүүн хоёр маргалдаж бараг зодолдох дөхсөн гэхэд хилсдэхгүй. Нэг нь огцруулна хэмээн орилж, нөгөөх нь тэгээ тэг гэж хэдэрлэн сууж байсан санагдана. Тендерт шалгарсан "Аморе" гэж нэр тэй компани нь 70 сая төгрөгийн төрийн сантай, 16 ажилтантай гэнэ. Гэтэл хийх ажлын талаар ямар ч дадлагагүй, хүний нөөц, өөрийн хөрөнгийн хувьд дуслын төдий компани 17 тэрбум төгрөгийн тендерт хэрхэн шалгарчихав гэдэг хачирхалтай. 16 ажилтнаа дайчлан ажиллуулж хорт утаатай тэмцэх юм болов уу. Үүгээр зогсохгүй өөрсдийн нэрээ олон нийтэд хүргэхийн тулд реклам байршуулах болжээ тэд.

 

Ерөнхийдөө эрхэм сайд тай холбоотой долоон зүйл буюу утаа, лиценз, тендер, тогтоолын хэрэгжилт, Оюу толгойн гэрээ, урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх, ойн сан бүхий газар ашигт малтмал олборлох эрж хайхыг хориглосон хуулийн хэрэгжилт огт алга гэсэн үндэслэлүүд тавьсан байна. Харин энэ нь үндэслэл биш зөвхөн Д.Зоригтыг сайдаас нь огцруулах шалтаг гэж намын нөхөд нь үзсэн аж.

 

УИХ ын гишүүн С.Эрдэнэ "Хууль бус Засгийн газар байгуулсан болохоор ямар ч хяналтгүй болсон. Ер нь, төр нь байгуулсан Засгийн газар, төрийн байгууллагуудтайгаа хариуцлага тооцож чадах нь УУ, үгүй юу гэдэг утгаар асуул га тавьсан юм. Харамсалтай нь, тийм чадамжгүй гэдэг нь Байнгын хорооны хурал дээр харагдлаа. Гэхдээ яахав нэгдсэн чуулганы хуралдаа наар орох үед үндэслэлээ да хин тавьж олон түмэнд хүргэнэ. Зарим нэг гишүүн маш хариуцлагагүй үг хэлж байна. Сайдыг огцруулахгүй гэж өмгөөлж хаацайлж болно л доо. Гаргасан тогтоолоо хэрэгжүүлэхгүй байгаагаас хүний амь нас хохирсон нь шалтаг болж байх шиг. Тодорхой хэлбэл, гишүүн Тлейхан, Батсуурь нар ийм үг хэлсэн. Тогтоол гарснаас хойш зөвхөн Налайхын уурхайд 43 хүн амиа алдчхаад байхад наадах чинь шалтаг гэж юу яриад байгаа юм бэ. Салбарын сайд нь ажлаа хийхгүйгээс хүмүүс амиа алдаж байна. Улаанбаатар хотын утаа гамшгийн зэрэгт хүрснийг Ерөнхийлөгч хүртэл хэлсэн. Эхээс мэндэлж байгаа хүүхдүүд тархины даралттай, зүрхний ховдол нь цоорхой, уушигны суурь өвчтэй байна. Сүүлдээ хэн ч мэдэхгүй өвчин гарч байна шүү дээ. Утаанаас болж цагаасаа эрт хорвоог орхиж байгаа. Гамшигтай тэмц гээд мөнгө төсөвлөхөөр огт ажил хийхгүй юм. Харин ч огцруулах шалтгаан биш гээд сууж байна. Сайн ойлгохгүй байна даа. Ер нь, хүний амь нас, гамшгийн байдал нь Засгийн газарт хамаагүй юм болов уу" гэж байлаа. Харин Ц.Сэдванчиг гишүүн урт нэртэй хууль хэрэгжихгүй байгааг шүүмжлэн сайд хууль зөрчин лиценз олгосон гэв. Тодруулбал, хууль батлагдснаас хойш 2.2 сая га талбайд 192 лецинз олгожээ. Бараг л Богд хаан борчуудад боов тарааж байгаа мэт зүйл гарч. Энэ үйлдлээ тэрээр өмгөөлж газар зүйн байршил нь тодорхой гүй, уртраг, өргөргөө тодорхойлоогүй болохоор өгчихсөн хэмээжээ. Уг нь, ой усны сан, сав газар гэж тодорхой бич сэн байхад нарийвчлан тогтоох шаардпагагүй аж. Тэгвэл он гарахаас өмнө баталсан УИХ ын дэгийн тухай хуульд төрийн ордны "А" танхимын байршлыг ч тодорхой заах хэрэгтэй байж. Солбилцол, хэмжээс тавиагүй юм чинь сэтгүүлчид ч Байнгын хорооны хуралдаан болдог танхимын аль нэг буланд сууж болох нь.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.