Хаадыг хэн залгах вэ
2010.11.29

Хаадыг хэн залгах вэ

Хааны албан халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Олон жилийн турш дэлхийд ноёрхсон хаант засаглалын ул мөр одоог хүртэл байсаар байна. Тиймээс “Өнөөдөр” сонин завсарлага буландаа хааны халааг авахаар зэхэж буй 10 угсаа залгамжлагчийг танилцуулсан байна.

Англи-Хунтайж Ульям

Дэлхийн хамгийн алдартай Гүнжийн хүү, хааны нөмрөг нөмөрч, титэм зүүж толинд харж буй хан хүү Ульям. Өдгөө 28 настай энэ залууг Английн ирээдүйн хаант болох хамгийн магадлалтайд тооцдог байна. Тэрбээр саяхан Лондоны эзэн хааны нийгэмлэгийн гишүүн болсон. Ульям хэдхэн сарын өмнө анх удаа Их Британи улсыг төлөөлэ Шинэ Зеландад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр хаан болох буурьтай гэдгээ баталж чадсан хэмээн барууны хэвлэлүүд дүгнэв. Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сард нисгэгчийн диплом гардсан Уильям аравдугаар сард цэргийн аврах ажиллагаанд оролцсон нь англичуудад ихэд таалагдсан гэнэ. Түүнтэй өрсөлдөх цорын ганц хүн бол Харри боловч хэт хөнгөмсөг байдал нь түүнийг хаан ширээнд тохиромжгүй гэж үзэхэд хүргэсэн.

Япон- Хунтайж Нарүхито

Японы угсаа залгамжлах хаан бол 60 настай НарҮхито. 1982 онд Гакушуйн их сургуулийн дүүргэсэн тэрбээр түүхийн ухааны чиглэлээр Оксфордын их сургуульд суралцаж төгссөн. Акихито хааны том хүү Нарүхитод ямар нэгэн өрсөлдөгч байхгүй тул хэзээ нэгэн цагт Японы эзэн хааны ширээг залгамжлах нь тодорхой. Тэрбээр нилээд хожуу буюу 33 настайдаа Масако Овада гэх бүсгүйтэй гэрлэхээс өмнө хэн хааныг залгамжлах вэ гэдэг асуудал бүрхэг байсан тухай Японы хэвлэлүүд мэдээлж байсан.

Дани- Хунтайж Фрейдрих

Данийн хаан Хэнрик, хатан хаан Маргарета нарын хүү Фрейдрих 2000 онд Мэри Элизабетатай гэрлэж, ихэр хүүхдийн эцэг эх болсон юм. тэрбээр одоогоор одон улсын олимпийн хорооны гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд цэрэг дайны ажиллагаанд гар бие оролцож, даничуудын итгэлийг хүлээсэн бөгөөд 1993 онд Харвардын их сургуулийг улстөр судлаач мэргэжлээр төгссөн.

Бахрейн- Салман Ибн хамад Ибн Исй Ал Халифа

Өдгөө 41 настай тэрбээр Бахрейний хаан ширээний угсаа залгамжлагч юм. 1999 оны гуравдугаар сарын 9-нд тангаргаа өргөж, угсаа залгамжлагч болохоо зарласан. Тухайн үед түүнийг угсаа залгамжлагч болохыг Бахрейний иргэдийг 98 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлсэн байдаг. Тэрбуур Кэмбрижийн их сургуулийг филомофич, түүхч мэргэжлээр төгссөн.

Швейд- Угсаа залгамжлагч Гүнж Викториа

Швейдийн Гүнж Викториа улсынхаа хаан ширээг залгамжлагчаар тодорсон. Ингэснээр тэр улсынхаа түүхэнд дөрөв дэх хатан хаан болж байгаа юм. 33-хан настай энэ бүсгүй Франц, Америкт боловсрол эзэмшиж, одоогоор улсынхаа Засгийн газрын. Гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр хүмүүнлэгийн ажилд гар бие оролцож, улсынхаа өнчин ядууст өглөг хандив их өргөдөг нь түүнд “Энэрэнгүй гүнж” гэсэн цол хайрлаад байна. Тэрбээр Даниэл Дюктэй гэрлэсэн.

Норвеги- Хунтайж Хаакүн

Түүний эцэг 5-р Харольд хаан ширээнд сууснаар Хаакүн угсаар залгамжлагчаар тодорсон. Өдгөө 37 настай хунтай улсынхаа 7-р хаан болох юм. тэрбээр тэнгисийн цэргийн нэгдүгээр түвшний офицер цолтой бөгөөд 1999 онд Берклейн их сургуулийг улстөр судлаач мэргэжлээр төгссөн. Түүнчлэн 2003 онд Лондонд эдийн засгийн мэргэжлээр суралцсан. Тэрбээр 2001 онд Этте Марритай гэрлэжээ.

Голланд- Хунтайж Уильям Алейксандр

Хатан хаан Биатриксийн хүү Уильям Алейксандр 1980 онд угсаа залгамжлагч ханхүүгээр тодорсон. 2008 онд өөрийн эцэг Клаусын нас барснаас хойш тэрбээр Амсбергийн Засгийн газрыг толгойлж байна. 2002 онд Максиматай гэрлэж, гурван охины эцэг болсон. 1973-1979 онд Баарнийн цэргийн ангид суралцаж, 1993 онд Лэйдэний их сургуулийг түүхч мэргэжлээр дүүргэжээ. Тэрбээр цэрэг дайны ажиллагаа болон хүмүүнлэгийн үйлс идэвхтэй оролцдог бөгөөд цэвэр усны хангамжийн тал дээр олон ажил хийсэн байна.

Испани- Хунтайж Фелипе

Испаниы хаан Хуан Карлос, хатан хаан Софиа нарын гурав дахь хүү, угсаа залгамжлагч Фелип. Түүнийг 1975 онд угсаа залгамжлагч ханхүүгээр тодруулсан. Тэрбээр хааны угсаа залгамжлагч нарын дотроос хамгийн хүүхэмсэгт тооцогддог бөгөөд олон ч бүсгүйтэй нэр холбогдоод амжсан. Одоогоор тэр Литизе хэмээх бүсгүйтэй сүй тавиад байгаа. Тэрбээр гадаадын олон оронд сурч, ажиллаж байсан бөгөөд хүмүүнлэгийн ажилд гар бие оролцдогоороо алдартай. Сонирхуулахад тэрбээр Барселоны олимпод завины төрөлд улсаа төлөөлөн оролцсон багийн гишүүн юм.

Тайланд- Хунтайж Маха Вафиралонгхорн

Тайландын хаан ширээ залгамжлагч ханхүү Маха Вафиралонгхорн 1952 онд төрсөн. Тайландын хаан Бхумибрлын цорын ганц хүү нь учраас түүнтэй хаан ширээн булаацалдах хүн байхгүй. 1972 онд буюу 20 настайдаа угсаа залгамжлагчаар тодорсон. Үүний дараа тэрбээр Австралийн эзэн хааны цэргийн албанд суралцаж төгссөн бөгөөд мөн урлагийн мэргэжлээр Сухотайн их сургуулийг дүүргэжээ. Маха Вафиралонгхорн одоогоор Тай армийн Ерөнхий генералын албан хашиж байна. 1975 онд Китияакаратай гэрлэсэн бөгөөд нэг охинтой.

Грек- Хунтайж Павлос

Грекийн хаан 2-р Константины ууган хүү 43 настай Павлос улсынхаа угсаа залгамжлагч ханхүүгээр тодроод байна. Түүнийг улсын иргэл нь аль хэдийнээ Паул хаан хэмээн дуудах болжээ. Тэрбээр цэргийн сургуульд суралцаж төгссөн бөгөөд хаан ширээнд суухын тулд бүх талаас нь хөгжүүлсэн аж. Лондонд суралцаж, дараа нь Их Британий эзэн хааны цэргийн академид элссэн. Мөн олон улсын харилцаа, хуулийн чиглэлээр суралцаж, 1995 онд магистрын зэрэг хамгаалсан байна. Павлос 1995 онд Мэри Чантал хэмээх америк бүсгүйтэй гэрлэсэн.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.