П.Алтангэрэл: Газрын тос, ураны салбараа ч орхиж болохгүй
Монгол Улс парламентын засаглалтай болоод 20 жил боллоо. Өнгөрсөн 20 жилийг хун бур янз бүрээр дүүгнэж, ирээдүйн 20 жилийг өөдрөгөөр харж байгаа. Харин.доорх хүмүүс хэрхэн дүгнэснийг хүргэе.
П.Алтангэрэл: Газрын тос, ураны салбараа ч орхиж болохгүй
Ажиглаж байхад нийгмийн бүхий л түвшинд парламентын засаглал хамгийн муу муухай зүйлийг авчраад тавьсан юм шиг ойлголт ард түмэнд байна. Парламентыг үзэн ядахойлголт бий болгоод байна.Энэ нь гадныхны явуулга, оролцоо байх шиг санагддаг. Монголыг нэг хүн удирдах ёстой гээд Ерөнхийлөгчийн засаглалтай болгох оролдлого давамгайлаад байгаа. Нэг хүнийг хэн ч худалдан авч болно. Энэ ч үүднээсээ манай хоёр хөрш гүрэн Монголыг парламентын засаглалтай байлгах сонирхолгүй байгаа.
Монгол Улс оршин тогтнох үндэс нь 20 жил тогтсон парламентын засаглал юм. Их мөнгөтэй хүн 76 хүнийг худалдаж авахад хэцүү Ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон гишүүдийн алинд нь ч эх орноо гэх сэтгэл бий. Өнгөрсөн жилүүдэд алдсан байж болно, гэхдээ оносон нь олон. Ерөнхийлөгч, Засгийн газрын ажил иргэдийн нүдэнд ил биш далд байдаг. Харин парламентаар хэлэлцүүлж байгаа асуудал, бүх зүйл ил байдаг учраас шүүмжлэлд өртдөг.
Миний бодлоор парламент 20 жил болохдоо ард түмнээс нэг сайн үг сонсож байгаагүй байх.
Аливаа асуудал өргөс авсан мэт сайжирдаггүй. Монгол Улс одоо ч хөгжиж л байгаа. Бид хөгжлийг хурдан байх ёстой л гэж шүүмжилдэг. Өнгөрсөн амралтын өдрөөр Оюутолгой, Тавантолгой яваад ирлээ.
"Эрдэнэс MGL", "Энержи ресурс" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Очиж үзээгүй хүмүүст хэлэхэд газар дээр нь очоод танилцах хэрэгтэй юм билээ. 2012, 2013 оны төсөөллийг анх ярьж байхад "Энэ ч дээ" гэж эргэлзэж байсан. Харин одоо энэ эргэлзээ алга болсон. Тэнд маш их бүтээн байгуулалт өрнөж байна. Монгол Улс хөгжлийнхөө шатанд гараад иржээ.
Энэ үе, зөвхөн Тавантолгой, Оюутолгой гэхээсээ илүү газрын тос, ураны салбарт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нэг тийш хэт анхаараад нөгөө салбаруудаа орхигдуулах вий гэж санаа зовж байна. Дээр нь хоёр нам бие бие рүүгээ дайрч байвал л ардчилал гэж ойлгодгоо болимоор байна. Хамгийн гол нь бид үүнийг зөв зохицуулалтаар авч явах ёстой. Ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт нэмэгдэх нь одоогоор мэдрэгдэж эхэлсэн. Төрийн бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Заавал сөрөг хүчин байх ёстой гэж уриалдгаа түр хойн нь тавиад таван жилийн турш л сайн ажиллах хэрэгтэй байна Ингэж чадвал нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4-5 дахин нэмэгдэх зэргээр эдийн засаг сайжирна.