МАН-ын гишүүд намаасаа гарах өргөдөл өгөөгүй
МАН-ын зарим гишүүд намын удирдлагадаа намаасаа гарах өргөдлөө өгсөн гэх яриа гараад байгаа билээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр, Д.Тэрбишдагва нар тусгай хамгаалалтын албаныхан үүргээ гүйцэтгэж байхдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан учраас холбогдох албанд нь гомдол гаргасан байна. Мөн тэднийг энэ үйл ажиллагаанд оролцсон учраас МАХН-аасаа гарах өргөдөл өгөх гэж байгаа гэх яриа гараад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодруулахад "Намаасаа гарах өргөдөл өгөөгүй. Ер бол бид намынхаа гишүүд болон удирдлагуудтайгаа ярилцаж байгаа. Одоогоор намаасаа гарах талаар ярилцаж байна" гэлээ.