Ж.Сүхбаатар: Тухайн үед холбогдох прокурор нь юу хийсэн юм бэ
2012.04.17

Ж.Сүхбаатар: Тухайн үед холбогдох прокурор нь юу хийсэн юм бэ

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа

МАХН-ын даргаII Энхбаярыг баривчлахад цагдаагийнхны гаргасан үйлдлийн талаар ямар бодолтой байгааг нь УИХ-ын зарим гишүүнээс сонирхсон юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр цагдаагийнхны гаргасан үйлдлийг та юу гэж дүгнэж байна вэ?

-Баривчлах үйл ажиллагааг хууль зүйн талаас нь ялгаж, салгаж тайлбарлах шаардлагатай. Ер нь бол хуулийн байгууллагуудад баривчлах ажиллагаа явуулах эрх бий юү гэвэл мэдээж хуульд заасан тодорхой үндэслэлийн дагуу бий. Баривчлах ажиллагааны үеэр зөрчил гарсан гэдэг ойлголт олон нийтэд төрчихсөн байгаа. Бүгд өөрсдийн нүдээр харсан. Үүнээс   үзэхэд   цагдаагийнхан   зохих ёсоор ажиллаагүй гэдэг нь мэдрэгдэж байна. Гэхдээ хуулийн асуудал хэдийгээр тодорхой юм шиг харагдаж байсан ч ялгаж салгаж авч үзэхгүй бол яг ийм, тийм гээд хэлэхэд их хүндрэлтэй. Хувь хүний хувьд би олон түмэнтэй ижилхэн бодолтой байгаа учир үүнийг шалгаж тодруулж асуудлыг ялгаж, салгах ёстой. Асуудлыг улстөржүүлэлгүйгээр зохих дүгнэлтийг гаргахгүй бол хүний эрх, эрх чөлөөний баталгаа, хуулийн байгууллагын арга ажиллагаа, зохих хууль тогтоомжуудын биелэлтүүдийг хэрхэн хянаж байгаа юм зэргээс олон асуудал үүснэ. Тухайлбал, тэнд баривчлах үйл ажиллагааг зохих ёсоор явуулаагүй байхад холбогдох прокурор нь яагаад энэ ажиллагаанд хяналт тавьж чадаагүй юм. Уг үйл ажиллагаанд АТГ, цагдаагийн байгууллага оролцсон. Шүүх захирамж гаргасан учир тус тусынх нь эрх үүргийн хүрээнд ямар ажил болсон бэ гэдгийг шалгах ёстой.

-Баривчлах үед тэнд байсан УИХ-ын гишүүдийн биед халдсан явдлыг юу гэж харж байна вэ?

-УИХ-ын гишүүдийг хүмүүс сайн муугаар хэлдэг ч гэсэн УИХ-ын гишүүний цаана сонгогчдын төлөөлөл болсон мандат буюу бүрэн эрхийн баталгаа байдаг. Тухайн үед ажлаа хийж байсан цагдаагийнханд УИХ-ын гишүүд саад болсон гэж байгаа. Гэхдээ үүнийг тодруулах хэрэгтэй. Бид нүдээр үзээгүй шүү дээ. Ямартай ч УИХ-ын гишүүний биед халдана гэдэг бол ганц хувь хүнд нь биш сонгогчдоос олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбоотой эрхэд нь халдаж байгаатай ижилхэн гэсэн хатуу байр суурийг баримталж байна.

-Танай намын хэсэг гишүүн энэ бүхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хариуцлага хүлээж огцрох ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ бүхнийг юу гэж харж байна вэ?

-УИХ-ын гишүүдэд хуулиар олгогдсон эрх байгаа учир эрхийнхээ хүрээнд асуудлыг гаргаж тавьж байгаа юм болов уу л гэж харж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.