2018.05.24

Д.Оюунхорол: Ш.Солонго Цэцэд очоод олон алдааг засна гэдэгт итгэж байна

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ.

Энэ дагуу УИХ-аас Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох санал болгож, асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж чадах туршлагатай, хариуцлагатай хүн. Улстөрч эмэгтэйчүүдийн үлгэр дууриалал. Нэг газраа 34 жил ажиллана гэдэг бол туршлага. Та цэцэд очоод улстөрждөг алдааг засна гэдэгт итгэж байна. Цэцэд эмэгтэйчүүд байвал бас тэнцвэртэй байна гэж гэж боддог.