АНЭУ, Бахрейны Хаант Улсууд манай улсын эрдэс баялгын салбарт хагас тэрбум доллараар хөрөнгө оруулна
2025.02.26

АНЭУ, Бахрейны Хаант Улсууд манай улсын эрдэс баялгын салбарт хагас тэрбум доллараар хөрөнгө оруулна

Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрейны Хаант Улстай хамтран газрын тос, байгалийн хий, эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чиглэлд хамтран ажиллаж, эхний ээлжинд хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад хийхээр боллоо.

Мөн Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Экспортын томоохон төсөлд 10.0 тэрбум хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо илэрхийлж судалгаа, тооцооллоо эхлүүлэхээр яриа хэлцэл хийгдэж байна.

Хамтарсан Засгийн газрын дэвшүүлсэн томоохон бүтээн байгуулалт, улстөрийн болон бодлогын тогтвортой байдлыг харгалзан Булангийн орнуудын зүгээс Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна.