2025.05.08
А.Ариунзаяа. Хоёр байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжиж байна
УИХ-ын чуулганы /2025.05.08/-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах байр суурийг илэрхийллээ.
Төрийн байгуулалт, ХЗБХ-ны дэмжээгүй саналыг дэмжиж байна. Аливаа улс орон сонгуулийн тогтолцоо нь өөр байдаг. Яагаад гэхлээр тухайн улс орны өөрийнх нь хөгжлийн нөхцөл байдал тухайн тулгамдаж байгаа асуудал дээр нь суурилж сонгуулийн тогтолцоо нь байдаг. Манай улсын хувьд хэт жижиг мажоритар энэ тогтолцоо нь өөрөө хэт нутгархах, хэт мөнгөний популист улс төрийг дэмжих ийм нөхцөл байдал байгаа учраас аль болох төлөөллийн болон тэгш байдлыг оруулсан, шинэ тогтолцоог нэвтрүүлсэн. 126 гишүүний 78 нь тойргоос , 48 нь жагсаалтаар сонгогдож байгаа. Тойргоос сонгогдсон 78 хүний 8 нь эмэгтэй гишүүн байна. Тэгэхээр тойргоос эмэгтэйчүүдэд сонгогдоход маш хүнд байна гэдэг нь энэхүү тооноос харагдаж байгаа юм.
Бүсчилсэн тойргуудаар томсгосон тойргийн энэ мажоритар тогтолцооны гол онцлог нь жишээлбэл баруун бүсийн 10 мандаттай байлаа гэхэд, арвууланг нь дугуйлж байж сая танигдалт нь бага ч гэсэн, шинэ залуу болон эмэгтэйчүүд бусад шинэ улс төрчдийг оруулж ирэх. Мөн бага төлөөлөлтэй цөөн сонгогчтой аймгийн төлөөллийг тэгш оролцуулах энэ тогтолцоо байгаа юм. Ийм учраас үүнийг хэрэвзээ эвдэх юм бол маш олон сонгогчтой, олон нийтэд танигдсан мөнгөний фактор хэт их орсон ийм улс төрчид л УИХ-ын гишүүнээр сонгогдоно. Ийм учраас үүнийг байгаагаар нь явуулах учиртай. Дэмжээгүй саналыг болбол дэмжиж байна.

Сэтгүүлч