2025.05.07
Б.Энхбаяр: Төлөөллийн хэв шинжээ 126 гишүүн боломжийн хангаж байгаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх, үргэлжилнэ/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд хандаж үг хэллээ.
Хүний үндсэн эрхийн зөрчлийг үндэслэж ҮХЦ Дунд суудлын шийдвэрээ гаргасан. Их суудлын шийдвэр гаргах явцад парламентын мөн чанарыг ойлгож, харгалзаж авч үзээсэй гэж бодож байна. Хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөлтэй парламент нь хүчтэй төрийн үндэс. Парламент нь ард түмний төлөөллийн дээд байгууллага болох хувьдаа дараахь 4 үндсэн төлөөллийг зүй зохистой хангах ёстой гэж үздэг.
- Нэг. Бодлогын төлөөлөл буюу улс төрийн намын бодлогыг тээх төлөөлөл
- Хоёр. Газар нутаг дэвсгэрийн жигд төлөөлөл
- Гурав. Сонирхлын бүлгүүдийн төлөөлөл буюу ажил, мэргэжил, нас, хүйсийн жигд харьцаа
- Дөрөв. Үндэстэн, ястаны жигд төлөөлөл Дээрх дөрвөн төлөөллийн баланс алдагдахад парламентын легитим буюу хүлээн зөвшөөрөгдөх байдалд сөргөөр нөлөөлдөг.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн