2018.04.06

О.Баасанхүү: Бид өмчөө аваагүй юм биш үү?

2018 оны УИХ-ын хаврын нэгдсэн чуулганы анхны хуралдаан эхэлж байна.Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлжээ. "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тэд үзжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн. О.Баасанхүү: 

Тухайн үед УИХ-ыг  тэр үеийн УИХ-ын дарга хугацаанаас өмнө завсарлуулж , сонгууль дуусгаад анхдугаар чуулган болсон. УИХ тэр үед хуулиа бариад хаалтаа хийсэн бол энэ асуудлыг ярих байсан байх. УИХ  Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн гэж гомдол гаргасан. Энэ  асуудалд Цэц УИХ буруу гэсэн шийдвэр гаргасан. Би санал нэг байна. Яагаад гэвэл УИХ Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. Хамгийн гол нь Монголбанк, Хөгжлийн банкны  мөнгөнд суутгалаа гэсэн сонин дүгнэлт гарсан. Үүнийг шалгах ёстой байсан. Цэцийн дүгнэлтэнд УИХ,  Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосон нь зөв.  Гэхдээ 450 сая долларыг өгөх ёстой гэдгийг дурьдсан байна.
Уг нь  Хөгжлийн банк, Монголбанканд суутгаад бид өргүй гэж байсан. Гэтэл 450 сая ам долларыг өгнө гэхээр өмчөө аваагүй юм биш үү? Энэ мөнгөний асуудал ямар утгатай юм бэ? Хууль эрхзүйн үндэс байна уу? Миний сүүлд авсан мэдээллээр Эрдэнэтийн  51 хувиа алдчихсан юм байна. Энэ юу болоод байна вэ?

УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд хариуллаа
Энд хуулийн зөрчил гараагүй.

Төрийн өмч дотроо төрийн өөрийн өмч, төрийн үл хөдлөх хөрөнгө гэж явдаг. Монголбанк, Хөгжлийн банк ялгаагүй төрийн өмчит хуулийн этгээдүүд. Тийм учраас тэнд байгаа хөрөнгийг ХХБ, түүнийг тойрсон аж ахуй нэгжүүдээс нөхөн суутгах суутгах замаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төлөө гэсэн заалт энэ 3-р заалтад байгаа.  Ямар нэгэн зөрчил гараагүй.

ОХУ-ын Засгийн газартай хандах зөвшөөрөл аваагүй учраас ийм нөхцөл байдал үүссэн. Нэр бүхий иргэдээс гарсан 4 удаагийн мэдээлэл байгаа. Энэ мэдээллээс харахад өмчийн асуудал гэхээс илүүтэйгээр Засгийн газраас худалдан авах үйлчилгээнд оролцож байгаа үйл ажиллагааг эгдүүцсэн хэлбэрийн өгүүлбэр маш их байна лээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн 49 хувийг шилжүүлэн авахыг эсэргүүцсэн байсан.