"Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авсан УИХ-ын тогтоолын талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ
2018.04.06

"Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авсан УИХ-ын тогтоолын талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ

Өнөөдөр 2018 оны УИХ-ын хаврын нэгдсэн чуулганы анхны хуралдаан эхэллээ.

Хуралдааны хамгийн эхний хэлэлцэх асуудал бол Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт юм. Тодруулбал, иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлжээ. "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тэд үзжээ.

Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцээс мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг 2018 оны 2 сарын 28-ны өдөр хэлэлцэж, УИХ-ын уг тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ.