2018.05.12

Малын өвчлөлийг бууруулж чадвал эдийн засгийн өгөөж нь нэмэгдэнэ

Хаврын улиралд ХАА-н салбарт их ажил өрнөдөг. Тиймээс мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа ажилуудын талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ярилцлаа.

-5-р сарын 1-нээс 10-р сарын 20 хүртэл “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үйлдвэр угсааг  сайжруулах арга хэмжээ” аяныг өрнүүлж байгаа.  Энэ хүрээнд ямар арга хэмжээнүүд хийгдэж байна вэ?

- ХХААХҮ-ийн сайдын хувьд  Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудаар ажиллаж байна. Өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж байна. Мал төллөлт бол улсын хэмжээнд ид явагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Монгол улс 22 сая толгой мал хүлээж авна.  Одоогийн байдлаар 15 сая толгой мал төллөсөн байна.  Мал бойжилт 98.6%-тай байна.