2018.05.11

С.Бямбацогт: Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд нэгдсэн бодлого гаргах ёстой

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгатай холбогдуулан  Мал аж ахуйн салбарын бодлого, үр дүнгийн талаар ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг танилцууллаа.

“Малын генетик нөөцийн тухай хууль”, “Малын эрүүл мэндийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, баталж, хэрэгжилтийг хангуулах, дагалдан гарах хууль, эрх зүйн актуудыг шинээр болон шинэчлэн боловсруулах, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн шинээр батлагдсан хуулиудад мал аж ахуй салбарын чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц тогтолцоог шинэчлэх ажиллууд хийгдэх бөгөөд энэ ажлын хүрээнд Улсын мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулан мал эмнэлгийн босоо тогтолцоог бүрдүүлнэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Өнөөдөр түүхий эдийн үнэ нэмэгдсэн байна. Малчдад хандсан бодлого нааштайгаар шийдэгдсэн. Тэтгэврийн шимтгэлийг бууруулсан. Малчдын хүүхдийн төлбөр дээр анхаарч байгаа. Малаа эрүүлжүүлэх ажил хийгдэнэ. Манай Засгийн газраас энэ салбарт хийсэн ажил байна. Гэхдээ цаашдаа эрүүл малтай болоход, малчдын орлогод анхаарах, үйлдвэр угсааг сайжруулах ажил хийх хэрэгтэй байна. Үүн дээр яам дэмжээрэй. Малын гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүнийг гаргах тал дээр бодлого хэрэгтэй байна. Бас бэлчээрийн даацыг хэрхэн сайжруулах тал дээр нэгдсэн бодлого хэрэгтэй байна.