2018.05.11

Ж.Энхбаяр: Энэ салбарт эрс шийдэмгий бодлого хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгатай холбогдуулан  Мал аж ахуйн салбарын бодлого, үр дүнгийн талаар ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг танилцууллаа.

“Малын генетик нөөцийн тухай хууль”, “Малын эрүүл мэндийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, батлаж, хэрэгжилтийг хангуулах, дагалдан гарах хууль, эрх зүйн актуудыг шинээр болон шинэчлэн боловсруулах, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн шинээр батлагдсан хуулиудад мал аж ахуй салбарын чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц тогтолцоог шинэчлэх ажилууд хийгдэх бөгөөд энэ ажлын хүрээнд Улсын мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулан мал эмнэлгийн босоо тогтолцоог бүрдүүлнэ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

Монгол улсын гол салбар мал аж ахуй. Сүү сүүн бүтээгдэхүүнээ гаднаас авч байна. махан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Олон сүлжээ ресторан махан бүтээгдэхүүнээ урд хөршөөс авч байна. Нүүдлийн аж ахуй дээрээ бодлого хэрэгтэй. Гажуудсан бүтцээ цэгцлэх хэрэгтэй. Салбар салбарын мэргэжилтнүүд хаа сайгүй харьяалагддаг. Их хурлын бодлого хэрэгтэй байна. Өвчин шүлхий ярьж байна. Хөдөө аж ахуйн салбар доройтолд орлоо. Монгол улс даяараа хөл хорионд орох гэж байна. Эрс шийдэмгий бодлого хэрэгтэй байна. Сайд та бодлогын асуудлаа Их хуралд оруулж ирэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд Б. Батзориг: Салбарын суурь хууль батлагдсан. Үүнийгээ дагаад бүтэц орно. Салбарын хүрээлэнгүүд яамны бүтцэд орж ирнэ. Их хурал дээр яригдана. Гишүүд дэмжээрэй.