Өдрийн ОД
2018.04.20

Өдрийн ОД

УИХ-ын гишүүн О.Баасанхүү нийгмийн сүлжээн дэх албан ёсны хаягаараа дамжуулан “Би Ц.Нямдорж сайдаас уучлал гуйв. Улстөрч хүн сэтгэл хөдлөлөө барьдаг байх ёстой. Бас “Хүн ахтай, дээл захтай байх” нь зашппгүй. Аавдаа загнуулж байж бид ухаан суух юм даа” хэмээн Ц.Нямдорж сайдаас уучлалт гуйв.

Тэрбээр өмнөх өдөр нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр түүн рүү “Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн нь үнэн. Ярих өөр олон зүйл байгаа ч даралтыг чинь өсгөөд яах вэ, хэд хоног ч гэсэн амьд яваасай гэж хүсэж байна, балай минь” хэмээн дайрснаар тэд маргалдсан юм. Тэдний маргааныг таслах гэж Г.Занданшатар гишүүн О.Баасанхүү гишүүнийг танхимаас авч гарахад хүрсэн.

Түүнийг “Г.Занданшатар О.Баасанхүүг заамдаад авлаа” гэж ирээд л шуугисан. Тэрбээр өчигдөр уучлал гуйхаасаа өмнө Д.Лүндээжанцан гишүү-нээс ч “эрүүний шөл” хүртсэн. Цэцийн гишүүдийг тэтгэврийн наснаас хэтэрсэн, хөгшин гэснийх нь төлөө Д,Лүндээжанцан гишүүн ах, захтай байхыг сануулсан хэрэг.

Насаар нь хэлбэл аав, хүү хоёр шиг түшээдийн дунд нэг иймэрхүү яриа өрнөсний дараа танхимд дахиад л хэн нэгэн дуугаа өндөрсгөөд эхэллээ. Гишүүн Х.Нямбаатар Б.Пүрэвдорж гишүүнийг “Ц.Элбэгдоржийн дүү” хэмээн тодотгон ёжилсны хариуг тэр даруй барьж, “төлгөн коммунист” гэх “нэр” хайрлах нь тэр. Гишүүд үргэлжлүүлэн асуулт тавьж, үг хэлсээр байсан ч тэдний хэрүүл дууссангүй. Төрөлхийн аядуу зөөлөн зантай УИХ-ын дарга хүртэл тэсгэл алдаж, “Б.Пүрэвдорж гишүүн ээ боль. Та хоёр гадаа гарч хэрэлд” гэж “тэсрэв”.

О.Баасанхүү гишүүний уучлалт хүссэн үгс үл ялиг нялуун ч гэпээ өчигдрийн, ер нь манай түшээдийн амнаас тэр бүр унахгүй, ёстой л өдрийн од шиг эд. Ц.Нямдорж, О.Баасанхүү хоёрын ам зөрж, маргалдсан нь тоогоо алдсан ч хэн нэг нь уучлалт гуйж буй нь магадгүй анхных байх. Үнэндээ манай улс төрчид биднийг уучлалд дасгаагүй учраас тэр үгс надад нялуун санагдсан байж ч мэдэх юм. Бас бид тэдний тэнэглэхийг л ээлж дараалан хүлээж, бүр анаж, отож байдаг болчихсон юм уу даа.

Б.Номин