Я.Содбаатар: Оюутолгойн гэрээг зогсоох тухай ойлголт байж болохгүй
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2018.04.20

Я.Содбаатар: Оюутолгойн гэрээг зогсоох тухай ойлголт байж болохгүй

ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХОРЬЖ ШАЛГАХ НЬ БУРУУ
 -Оюутолгойн гэрээг цуцлах эсэх талаар яриад эхэллээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулснаар хоёр ч удаа хуралдаад "Оюутолгой" компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах хэмжээнд ажиллаж байна. Томоохон хөрөнгө оруулалтын асуудал учраас нухацтай авч үзэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Ер нь Оюутолгойн орд газрын гэрээний талаар суүлийн арваад жил нийгэмд маш их шүүмжлэл гарсан. Гэхдээ энэ бол 1990 оноос хойш Монгол Улсад бодит ажил болж хэрэгжсэн мега төсөл. Энэ утгаараа Оюутолгойн гэрээний үр дүн, Монголд ирэх өгөөж нь ямар юм, уурхайн орд газарт ямар хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлсэн гэдэг талаар бодитой мэдээлэл хэрэгтэй байна.
-Монгол Улс энэ ордын 34 хувийг эзэмших нь зөв эсэхэд нэлээд  маргаантай байна. Энэ хувьд өөрчлөлт оруулах боломж бий юү?
-Оюутолгойн орд газраас манай улс 34 хувь эзэмших нь зөв эсэхэд эргэлзэж байгаа хүний нэг нь би. Түүний оронд энэ хувиа рояалтигаар солих нь илүү үр дүнтэй гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн эзэмшиж буй 34 хувиа рояалти буюу нөөц ашигласны төлбөрт шилжүүлж чадвал апиваа маргаан, хардалт сэрдэлт арилах боломжтой.
-Ерөнхий сайд байсан хүмүүсийг хорьж шалгах нь буруу-
Өнөөдрийн байдлаар Оюутолгойн ордоос жилд хоёр тэрбум орчим ам.долларын борлуулалт хийдэг. Монгол Улс энэ борлуулалтаас нь 15-20 хувийн рояалти бодоод авчихад заавал 30 жилийн дараа 34 хувьд оногдох ашгаа авах гээд байх шаардлагагүй болно. Одоо бид 34 хувь эзэмшиж байгаа мөртлөө доторх өдөр тутмын зардлыг нь хянах гэж оролдоод асуудал үүсгээд байгаа. Тиймээс рояалти авдаг болчихвол тухайн компани ямар зардлаар олборлолт явуулах эсэх нь бидэнд хамааралгүй болно. Харин бид борлуулалтын орлогоос зохих татвараа аваад явах нь байж болох хамгийн боломжит хувилбар гэж хараад байгаа юм. Тийм учраас энэ удаагийн ажлын хэсгийн удирдамжид төрийн эзэмшлийн хувийг рояалтид шилжүүлбэл эдийн засгийн үр өгөөж нь ямар байхыг судалж байна. Энэ орд газартай холбоотой асуудлыг олон талаас нь ярилцаж, нийтэд үнэн зөв мэдээлэл түгээх нь чухал. Тухайлбал, Оюутолгойд Монголын хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, хэчнээн Монгол хүнийг ажлын байраар хангаж байна, тэдний нийгмийн хамгааллыг хэрхэн хангаж байгаа юм, орон нутгийн болон улсын төсөвт хэчнээн төгрөг төлдөг. Энэ нь хууль журмынхаа дагуу яваа эсэхийг нарийвчлан судапж, гаргаж ирэх хэрэгтэй. 
-Хэрвээ Оюутолгойн төсөл Монголчуудад ашиггүй гэж үзээд зогсоовол ямар нөхцөл байдал үүсэх вэ?
-Оюутолгойн төслийг зогсоох нь аль аль талдаа ашиггүй. Ямар ч байсан энэ ордын үйл ажиллагааг бүрэн зогсоох хүсэлтэй улстөрч лав байхгүй гэж найдаж байна. Хэрвээ төслийг зогсоох хүсэлтэй хүн байвал түүнд Монголоо гэсэн сэтгэл алга л гэсэн үг. Энэ төрлийн яриаг гаргаад байгаагийн цаана магадгүй гаднын явүулгатай алхам байж болох юм гэж би хараад байна. Энэ төслийг бид үргэлжлүүлэх ёстой. Гагцхүү эдийн засагт төдийгүй ард иргэдэд үр өгөөжөө өгдөг л байх учиртай. Хамтрагч талтайгаа харилцан ашигтайгаар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нь чухал шүү дээ.

“…Газрын гүнд мянган метрийн дор 200 км хэрийн хонгил ухаж бүтээн байгуулалтын ажил хийж байна шүү дээ. Тэгэхээр ийм ажил ямар хэмжээний эрсдэлтэй, ямар техник технологи шаарддаг юм бэ гэдэг нь тодорхой байгаа биздээ. Дэлхийд энэ хэмжээний бүтээн байгуулалтыг хийж чадах инженерийн компани гарын таван хуруунд багтахаар байдаг. Ийм нөхцөлд бид асуудлыг олон талаас нь харж байж шийдвэр гаргахгүй бол Налайхад очоод 10 метрийн гүнээс нүүрс гаргахтай адилтгаж сэтгээд байж болохгүй….”

-Үр өгөөж нь муу байна гэж үзвэл бид дангаараа энэ төслийг үргэлжүүлэх боломж бий юү?
-Гадынхныг хөөж гаргаад Монголчууд өөрсдөө хийчихье гэвэл бидэнд үнэхээр боломж байхгүй. Адаглаад бидний техник технологийн төвшин тийм хэмжээнд хүрээгүй. Тэр байтугай дэлхийн хэмжээнд ийм хэмжээний ордын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэдэг цөөн компани бий. Дурын нэгэн очоод нугалчихдаг ажил биш. Тухайлбал, газрын гүнд мянган метрийн дор 200 км хэрийн хонгил ухаж бүтээн байгуулалтын ажил хийж байна. Тэгэхээр ийм ажил ямар хэмжээний эрсдэлтэй, ямар техник технологи шаарддаг нь тодорхой байгаа биз дээ. Дэлхийд энэ хэмжээний бүтээн байгуулалтыг хийж чадах инженерийн компани гарын таван хуруунд багтахаар байдаг. Ийм нөхцөлд бид асуудлыг олон талаас нь харж шийдвэр гаргахгүй бол Налайхад очоод 10 метрийн гүнээс нүүрс гаргахтай адилтгаж сэтгээд байж болохгүй. Нөгөө талдаа тэнд зарцуулж буй хөрөнгө мөнгөний зарцуулалт, татварын ногдуулалт, ашиг, зээлийн ашиглалт гэх мэтийг үнэн зөвөөр гаргаж ирэх хэрэгтэй. Цаашлаад байгаль орчны асуудлыг чухлаар авч үзэх. Тухайлбал, ус ашиглалт, хөрсний нуралт, орд газрын ашиглалтын байдал болон тэндээс гарч буй дагалдах баялгаа үнэлж татвараа авч чадаж байгаа эсэхийг харин эргэж харах хэрэпгэй. Ингэхгүйгээр ордыг зогсооно гэж ярьж болохгүй.
-Хэл ам дагуулаад буй Дубайн гэрээнд үнэхээр ашиг сонирхол байсан юм уу эсвэл аргагүйдээд үзэглэчихсэн юм уу?
-Энэ гэрээний асуудлыг тойрч ярих ёстой. Жишээлбэл, гэрээг үзэглэх үед бид "хариуцлага тооцох ёстой, энэ буруу" гэдгийг хэлж, ярьж л байсан. Тухайн үед манай нам сөрөг хүчин цөөнх байхдаа энэ талаар хангалттай дуугарсан. Учир нь цагаан дээр хараар биччихсэн хоёр талын албан ёсны гэрээ байсан шүү дээ. Гэтэл гэрээг өөрчлөхгүйгээр дээгүүр нь даваад гэрээ байгуулсан нь эдийн засгийн талаас ч эрх зүйн талаас ч, зөрчилтэй байсан. 2015 онд бид ийм байр суурьтай байсан. Өнөөдөр ч хэвээрээ. Харин ийм гэрээ байгуулах зайлшгүй шаардлага эдийн засаг талаасаа байсан уу гэвэл үгүйсгэхгүй. Яагаад гэхээр бүх хөрөнгө оруулагч зугтчихсан байсан үе учраас. Жилдээ 4.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гаднаас орж ирдэг байсан бол бүгд гараад явчихсан, 200 сая хүрэхтэй үгүйтэй л байсан. Үүнийгээ дагаад эдийн засаг хямарчихсан, цалин тэтгэврээ тавьж чадахгүй шахам болчихсон байсан. Ийм нөхцөлд магадгүй эдийн засгийн шахалтаар Ч.Сайханбилэг гэдэг хүн Дубайн гэрээг байгуулж, хөрөнгө босгосон байх. Гэтэл урт хугацаандаа буюу 20-30 жилдээ Монгол Улсад хохиролтой гэрээ болсон. Харин ингэж гэрээ байгуулахдаа ямар хууль дүрэм зөрчсөн бэ гэдгийг хуулийн байгууллага тогтоох байх.
-Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг саатуулчихпаа. Хэдийгээр хорьж цагдаад байцаах нь зөв байж болох ч улсын болон албан тушаалын нэр хүндийн асуудал сөхөгдөх байх?
-Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүусийг хорьж шалгаж байгааг би хувьдаа буруу гэж харж байгаа. Яагаад гэхээр Ерөнхий сайдын алба Монгол Улсын хамгийн хариуцлагатай албан тушаал шүү дээ. Нэг ёсондоо Монгол Улсын эрх ашгийн төлөө амаргүй шийдвэр гаргадаг. Монгол ч гэлтгүй аль ч улсад ийм байдаг. Амаргүй шийдвэр гаргасныхаа төлөө ял сонсох асуудал байж болохгүй гэж би боддог Тухайн хүмүүсийн хувийн асуудалтай холбоотойгоор хорьж, цагдаж болно. Монгол Улсын Ерөнхий сайдын суудалд суух хүртлээ төрд зүтгэсэн хүмүүст Монголоо худалдчих өчүүхэн сэтгэл байхгүй болов уу гэж би итгэдэг учраас цагдан хориод байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Олон түмэнд задлаад хэлж ярьж болдоггүй ажил гэж Монголын төрд байдаг. Улсын нууцад хамаардаг учраас ганцхан хүн өөртөө хадгалаад үлдцэг тохиолдол ч бий. Энэ мэтээр ачааны хүндийг үүрээд явах хүн цаашдаа олдох эсэх бүрхэг санагдаад байгаа юм. Ингэж барьж хориод байхаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хүн гарах болов уу. Хүссэн ч, эс хүссэн ч тэр хүний гарын үсгээр Монголын ажил амьдрал явдаг л албан тушаал шүү дээ. Ажил хийгээд дууссаных нь дараа ороогоод шорон гяндан яриад байвал хэн зоригтой шийдвэр гаргаж, хэн Монголын төлөө чөмгөө дундартал зүтгэх вэ. Энэ мэтийг сайн бодолцоосой. Хувь хүний алдаа оноо бол үүнээс тусдаа шүү дээ. Монгол төрийн том албан тушаалыг бид хүндлэх ёстой. Цаашдаа урт хугацаандаа Монгол төрийн дархпаагаа бодвол барьж хориод байгаа нь зөв шийдвэр гэж би хэлэхгүй.
-Энэ асуудалтай холбоотойгоор "Рио тинто"- гийн удирдлагууд Монголд ирж, Засгийн газрын тавшинд хаалттай хуралдаан хийж байна. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?
-Гэрээнд өөрчлөлт оруулах болон хөрөнгө оруулагч хоёр талын харилцан ойлголцлын асуудал гэж ойлгосон. Өмнөх жилүудийн ажлаа дүгнэх, харилцан мэдээлэл солилцох зүйл байгаа байх. Энэ хүрээнд "Рио тинто"-гийн удирдлагууд Засгийн газрын төвшинд уулзалт хийж байна гэж ойлгосон. Ялангуяа хамгийн сүүлд 155 сая ам.долларын татварын маргаан гарсан. Мөн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн зээл, Монгол Улсын 34 хувьд ногдох хөрөнгө мөнгө, зээлийн хүү торгуультай холбоотойгоор харилцан ойлголцох асуудал байгаа юм билээ. Ийм яриа хэлэлцээрийг үе үеийн Засгийн газар тодорхой хугацаанд хийсээр ирсэн. Үүний л адил нэг уулзалт гэж ойлгосон. Мэдээж суүлийн үед Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хууль хүчний байгууллагаас шалгалт хийж байна, ажлын хэсгийг УИХ-аас гаргачихлаа. Энэ бүх ажилд 66 хувь эзэмшиж байгаа компанийн байр суурь шингэх ёстой. Тийм учраас л Монголд ажиллаж байгаа болов уу.
-Манай улс гаднын байгууллагуудтай бүх салбарт хамтран ажиллаж байна. Тэр дундаа эдийн засгийг сэргээх тухайд ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" т хамрагдсан. Хөтөлбөрийн үр дүнг өнөөдрийн байдлаар та хэрхэн дүгнэх вэ?
-Энэ талаар ярихын өмнө 2016 оны сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг эргэн сануулах нь зүйтэй. Тухайн үед МАН засгийн эрх авахад эдийн засаг хасахтай, гадаад өр хоолойн дээр тулж 1.5 тэрбумд хүрчихсэн, төсөв нь 18 тэтгэмж буюу нийгмийн халамжийн бүх бодлогоо зээлээр шийддэг, аж ахуйн нэгжүүдийнх 60 хувь нь үүдээ бариад зах зээлд бартер ноёлчихсон байлаа шүү дээ. Энэ үед манай нам дотоодын санхүүгээ сайжруулж, төсвөө зөв гольдролд оруулах чиглэлд анхаарч ажилласан. Нөгөө талаар гадна талдаа олон улсын бүх байгууллагаас ганц л болзлыг бидэнд тавьсан. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах. Энэ хүрээнд "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсан, амжилттай хэрэгжиж байна. Гурав дахь удаагийн санхүүжилтийг саяхан баталсан. Энэ нь Монгол Улсын төсөв санхүүгийн сахилга бат сайн байна гэж дүгнэсний л үр дүн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхэн үедээ үнэхээр амаргүй байсан ч Монголын эдийн засагт хийх ёстой эмчилгээг хийсэн. Эдийн засаг сэхээнд орчихсон үед өвддөг ч гэсэн тариа хийх л ёстой байсан учраас бид тухайн үед энэ хөтөлбөрт хамрагдсанаар эмчилгээ хурдан авсан, энгийн тасагт шилжчихээд байна шүү дээ.
-Тоон үзүүлэлт нүдэнд ил байгаа ч хувь иргэний амьдралд энэ хөтөлбөрийн үр дүн яаж хүрэв гэдэг тухайд? 
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв байсан нь одоо харагдаж байна. ОУВС-гийн зүгээс ч тодорхой бодлого тулгаагүй. Зөвхөн эдийн засгийг дүгнэн шинжилж үзээд "танай улс ийм арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй" гэдгийг л зөвлөсөн. Бид үүний дагуу л ажилласан. Оношоо зөв тавьж, эмчилгээг сайн хийснээр өнөөдөр эдийн засаг сэргэж байна. Нэг жилийн дотор бид хасах үзүүлэлтээс нэмэх таван хувьд хүртэл өсгөчихөөд байна. Хасахтай байсан валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрсэн. Эргээд бид цалин тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөө дотоодын эх үүсвэрээсээ хэвийн олгодог болсон. Төсвийн алдагдлыг хоёр дахин багасгаж, есөн хувьд хүргэсэн. Гадаадын хөрөнгө оруулалт нэг тэрбумд хүрсэн буюу арав дахин өссөн. Энэ мэт эдийн засагт бодит өсөлт гаргасан. Жилийн дараагаас иргэдийн халаасанд шууд нөлөөлж эхэлнэ. Ингэхдээ мэдээж цалин, тэтгэврийн нэмэгдэл, хүүхдийн мөнгө, зээлийн хүүг бууруулах маягаар хүрнэ шүү дээ.
Сэтгүүлч М.Өнөржаргал