Л.Энхболд: Уул уурхай дагасан намуудын мафи бий болсон
УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэйталбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас тодорхой хэмжээний нүүрсалга болсонтой холбоотой асуудал сөхөгдөж, таны нэр холбогдож байна?
–Төрийн өмчит Монголын гурван сая иргэний эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанитайхолбоотой өөрт олдсон баримтыг хэлье.
Энэ асуудлаар өмнө ч мэргэжлийн байгууллагуудад хандаж судалж байсан. Гэтэл өнгөрсөнсарын сүүлчээр тус компанийн нутаг дэвсгэрээс 268 мянган тонн нүүрсийг орон нутгийнТавантолгой хил давж олборлосон байна гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн учраас үнэн бодитмэдээллийг хүргэх шаардлага үүслээ. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандажбодит мэдээллийг ирүүлэхийг хүссэн. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийнТавантолгой хоёрын дундаас байгуулсан ажлын хэсгийн акт ирсэн. Актан дээр “ЭрдэнэсТавантолгой”-н лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс орон нутгийн Тавантолгой давжолборлосон байна гэдгийг баталгаажуулсан байсан. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагындүгнэлтэд Ашигт малтмалын хуулийн 27.1.1 дүгээр заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтгаргасан. Тиймээс үүнд хэн буруутайг тогтоохын тулд АТГ–т гуравдугаар сарын 26-нд хандаадбайгаа. Монгол Улсын гурван сая иргэний өмч 268 мянган тонн нүүрс буюу өнөөдрийн ханшаар20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс хаачсан, хэн авсан нь тодорхойгүй. Хэрэв ороннутгийн Тавантолгой холбогдох юм бол 51 хувийг эзэмшдэг Өмнөговийн ард түмэн өрөнд орохмагадлалтай учраас тойргийн гишүүний хувьд авч үзсэн. Тиймээс АТГ мөргөцөг буюу 268 мянгантонн нүүрсийг хэн авсан, мөнгө нь хаашаа орсныг тогтооно. Мөн хэдэн оны хэдэн сард ямаркомпани авсан нь удахгүй шалгалтаар ил болно. Ер нь сүүлийн үед уул уурхай дагасан зохионбайгуулалттай гэмт хэргийн мафижсан асуудал олны анхаарлыг татаж байна. Би хэсэг залуусынхамт “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг хөндөж тавьсан. Нэг төгрөг ч байсанМонголын ард түмний өмчийг хулгай хийж болохгүй.
–Тэгэхээр 268 мянган тонн нүүрс хулгайлагдсан гэдэг нь баталгаатай гэж ойлгож болохуу?
-268 мянган тонн нүүрс алдагдсан нь баталгаатай гэдгийг хэлье. Ер нь бол хулгайлагдсан байххардлага төрж байгаа. Учир нь 2013 онд ЦЕГ–ын Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаархэлтэст гомдол гаргасан байдаг. Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалт, гаалийн байцаагчийн дүгнэлтэд 2010-2011 онд гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүрсхилээр гарсан. Үүнийг машиных нь тоогоор бодох юм бол 3758 ширхэг 60-70 тонны даацтаймашин нүүрс гэсэн үг. Энэ хэргийг өнөөг хүртэл хууль хяналтын байгууллага эцэслэншийдвэрлээгүй. Тэгвэл дээрх 268 мянган тонн нүүрс ийм замаар гарсан юм биш биз гэсэнхардлага төрж байна. Энэ асуудлыг хөндөнө.
–Уул уурхай дагасан мафижсан бүлэглэл гэдгийг тодруулахгүй юу?
–Мөн дан ганц 268 мянган тонн нүүрсний асуудал биш 4.2 сая тонн мянган нүүрсийгмөргөцгүүдээс олборлосон байж болзошгүй гэсэн маркшэйдэрийн хэмжилт хийсэн. Баталгаажвал олон нийтэд дэлгэнэ. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн аюулгүй байдалднөлөөлж эхэлж байна. Уул уурхай нүүрс дагасан маш том мафийн бүлэглэл бий болсон байна. Энэ бол нам дамжсан бүлэглэл. Монголын ард түмний өмч болсон газар доорх баялгийг нийлжцөмлөдөг олон жил бугшсан бүлэглэл бий болсон байна. “Эрдэнэт”-тэй дүйцэхүйц асуудал гарчирэх гэж байна. Хөндлөнгийн хэмжилтээр үнэхээр 4.2 сая мянган тонн нүүрс алга болсон болэзэн холбогдогчийг тогтоох ёстой. Нөгөө талаас 379 мянган тонн нүүрс хилээр гарсан асуудлыгэцэслэн шийдвэрлэхгүй бол хэдэн жил ийм байдлаар явж ирснийг мэдэхгүй. Энэ асуудалд данганц компани оролцоогүй. Төр, хууль хяналтын байгууллагуудын сүлжээ бий болсон байна. Удахгүй Авлигын эсрэг парламентын бүлгийн гишүүдтэй орон нутгаар явж асуудлыг судална. Иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзана.
–Алга болсон нүүрс коксжсон эсвэл исэлдсэн нүүрс гэх мэдээлэл бий. Энэ талаартодруулахгүй юу?
-268 мянган тонн нүүрс Тавантолгойн орд газраас гарсан. Тавантолгой бол өнөөдрийн ханшаар70-аас доошгүй ам.доллараар зарагдаж байгаа коксжсон нүүрстай газар. Исэлдсэн нүүр өөрүнэтэй. Гэхдээ энэ сорьцийг би хийдэггүй. Мэргэжлийн байгууллагууд нь л хийдэг. Коксжсон чбай, исэлдсэн нь ч бай энэ бол хулгай. Ер нь бол исэлдсэн нүүрс авах компани байхгүй. Үүнийгл бид шалгаж тогтоох хэрэгтэй байгаа юм.
–Энэ хэрэг яг хэдэн онд гараад, одоо олон нийтэд ил болж байгаа юм бэ?
–Хэдэн онд, ямар аж ахуйн нэгж 286 мянган тонн нүүрс авсан бэ гэдгийг Авлигатай тэмцэх газаршалгаж тогтоох ёстой. Би яг хэдэн онд болсон хэрэг гэдгийг сайн мэдэхгүй байгаа учраас 379 мянган тонн нүүрстэй холилдоод хилээр гаргачихсан юм биш биз гэж хардаж байгаа. Монголоосүнэгүй гаргаад гадаадад хэн нэгэн оффшорчны дансанд орчихсон байх вий гэсэн хардлагабайна.
–Дээрх нүүрс хэдий хугацаанд хилээр гарах боломжтой вэ?
–Нэг эргэлзээтэй асуудал байна. Тавантолгой ХК 2017 оны тавдугаар сарын 23-аас нэг сарынхугацаанд бүх үйл ажиллагааг зогсоосон. Зөвхөн “Хуа Лин Тинь жи” гэх хятад компанид нүүрсолборлох эрхийг олгосон байдаг. Энэ бол тусдаа асуудал. Гэхдээ үйл ажиллагаагаа зогсоогоод268 мянган тонн нүүрсийг нэг сард ч багтааж гаргаж болно.
– 268 мянган тонн нүүрс алдагдсан талаар албан ёсны хуулийн байгууллагуудынгаргасан дүгнэлт байна уу?
-268 мянган тонн нүүрс болон 379 мянган тонн нүүрс хилээр гаргасан сар, өдөр давхцах юм болэнэ хулгай нэг замаар явж байгаа юм байна гэж ойлгоно. Нөгөө талаас энэхүү эдийн засгийнгэмт хэрэг хэзээ, яагаад зогсчихов. Эсвэл үргэлжлээд явж байна уу гэдгийг хуулийнбайгууллагад хандаж тун удахгүй гаргаж ирнэ. Ер нь нүүрсийг хилээр гаргасныг мэргэжлийнхяналтын байцаагч тогтоосон учраас би баримт нотолгоо гаргаж ирээд ярьж байна. Харин хэнавсан бэ гэдгийг нь тогтоохын тулд АТГ–д хандсан.
–Та Өмнөговь аймгаас сонгогдсон. Ашиг сонирхлын зөрчил бий юу?
-1998 онд “Тавантолгой”-н 49 хувь миний мэдлийнх байсан. Түүнээс хойш ямар нэгэн байдлаарэнэ компанитай холбогдоогүй. Тэр хувьцаа миний зөвшөөрөлгүй хэн нэгний гарт очсон. Гэхдээби өнөөдрийг хүртэл энэ хэргээр маргаан үүсгээгүй байгаа нь надад нэг кг нүүрсний сонирхолбайхгүй гэдгийг харуулах байх. Нөгөө талаас УИХ–ын сонгуульд нэр дэвшихдээ Өмнөговийниргэдэд “Нутгаасаа нэг хүрз шороо хөдөлгөхгүй” гэдгийг хэлсэн. Энэ зарчмаараа хамгаалах, орон нутгийг иргэдэд өмчийг нь үлдээх зорилготой байгаа. Тэгэхээр надад ямар нэгэн ашигсонирхол байхгүй гэдгийг нүүр бардам хэлж чадна. Шаардлагатай гэж үзвэл Төрийн өмчиткомпаниудын удирдлагыг дуудаж асуудлыг тодруулна.
–Орон нутагт ажиллахдаа зарим төрийн байгууллагуудын даргыг ажлаа өгөхийгсануулсан гэсэн?
-Би бол ямар нэг томилгоо хийдэг хүн биш. Мэдээлэл авч байхад төрийн байгууллагуудбизнесийн сүлжээнд холбогдсон талаар олон хүнээс гомдол санал ирсэн. Тиймээс “Төрийнбайгууллага бизнесийн сүлжээнд холбогдсон байх юм бол хатуу хариуцлага тооцно” гэдгийгиргэдийн өмнө хэлсэн. Энэ сүлжээг устгахын тулд ажлаа өгөх ёстой. 379 мянган тонн нүүрсхилээр зүгээр гаргачихаад ажиллаж байх ёстой юм. Буруутай бол хариуцлага хүлээх ёстой