2018.04.18

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: RIO TINTO группээс захидал хүлээж аваагүй

Цаг үеийн асуудлаар Уул уурхайн сайд Д.Сумъяабазар тодруулга өглөө.

-Оюутолгойг тойрсон маргаантай асуудлууд их байна. RIO TINTO группээс тодорхой захидлуудыг салбарын яамд илгээсэн гэсэн мэдээлэл байна. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: Оюутолгой бол Монголын төсөл. Монгол улс үр шимийг нь тодорхой хэмжээнд хүртэх ёстой. Маргаантай асуудлууд их гарч байна.  Салбарын сайдын хувьд бид үүнийг тойрч биш, шийдэлд хүрч, урагш явах ёстой гэж бодож байгаа. Одоогоор RIO TINTO группээс захидлыг хүлээж аваагүй байна.