Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэнэ
2018.04.19

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэнэ

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц өөрчлөгдөж, Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газар тус тусын чиг үүргээр ажиллах юм.

Ингэснээр Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, тогтоомжууд хэрэгжих нөхцөл бүрдэх юм.