2018.04.20
Л.Болд: Нам харгалзахгүй С.Зориг агсны хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж хүндэтгэл үзүүлээрэй
УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд -"Хүүхдийн мөнгөний асуудлыг өнөөдөр хэлэлцэж өгөөч" хэмэн УИХ-ын даргаас хүслээ.
Мөн тэрээр "Өнөөдөр 4 сарын 20 өдөр С.Зоригийн төрсөн өдөр. Энэ өдөр Монголын төр хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэдэг. С.Зоригийг АН-ын хүн гэж намчирхаж харах гээд байдаг. Үүнд үнэхээр би эмзэгдэг. Тиймээс өнөөдөр 11.30 минутын үед УИХ түр завсарлаад, нам харгалзахгүй гишүүд очиж хүндэтгэл үзүүлээрэй" хэмээн хэллээ.
УИХ-ын дарга М.Энхболд "Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-ын хуралд явсан учраас хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан учраас ирэх 7 хоногт хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцүүлэхээр хойшлуулсан. Харин С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолд гишүүдийг оролцохыг уриллаа.