Ж.Сүхбаатар:Сонгуулийн тогтолцооны сөрөг үр дагаврыг арилгаж чадлаа
2011.12.16

Ж.Сүхбаатар:Сонгуулийн тогтолцооны сөрөг үр дагаврыг арилгаж чадлаа

Сонгуулийн хууль батлагдсантай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Сонгуулийн хууль хугацаандаа багтаж батлагдлаа. Шинэ хуулийн дэвшил нь юу вэ?

-2008 онд бид сонгуулийн тогтолцооны сөрөг үр дагаврыг мэдэрсэн. Тиймээс үүнийг арилгах шинэчлэлээ хийж чадлаа. Өөрөөр хэлбэл сонгуулийн холимог тогтолцоо руу шилжиж байна. Мөн өмнө нь дан мажоритар тогтолцоогоор хийсэн сонгуульд сонгогчдын санал их гээгддэг байсан. Тэгвэл УИХ-ын 28 суудалд үндэсний хэмжээгээр санал хураагдаж, тэр хэрээр хүн амын төлөөлөл хамаагүй илүү сайжирсан үр дүн парламентад тусгалаа олохоор харагдаж байна.

Энэ нь сонгогчдын эрх хангагдаж байна гэсэн үг юм. Түүнээс гадна сонгуулийн үед гардаг бүртгэлтэй холбоотой будлиан болон хууль бус сурталчилгаанууд гардаг байсан.

Тэгвэл сонгогчдын бүртгэлийг улсын бүртгэлийн газар өөрөө хариуцаж СЕХ зөвхөн зохион байгуулалтын ажлаа хариулдаг болж байна. Энэ хүрээнд иргэний бүртгэлийн асуудал дээр анхаарсан байгаа. Санал тоолох журамд өөрчлөлт оруулж, тодорхой технологи ашиглахаар шийдсэн. Сонгуулийн үйл явцад иргэд, сонгогч, нам эвсэл, нэр дэвшигчид бүгд мэдээллийн зөв урсгалд орж ард түмэн өөрийнхөө сонгож байгуулах УИХ-ынхаа эрх мэдлээ хэнээс ч хамааралгүй хийх алхмыг хийлээ.

УИХ-д суудалгүй нам эвслүүд  Сонгуулийн хуульд оруулах саналаа хүргүүлсэн. Тэдний санал тусгалаа олж чадсан болов уу?

Мэдээж Сонгуулийн хуульд санал зөрөлдөж, зөвшилцөж хийсэн олон заалт бий. Гишүүд болон УИХ-д суудалтай суудалгүй намуудын олон санал тусгагдсан. Нийгмийн тодорхой хэсэг болон УИХ-д суугаа гишүүдээс өнөөдөр ч гэсэн шүүмжлэл гарч байгааг үгүйсгэхгүй. Цаашид ч гарна. Гэхдээ гурван жилийн хугацаанд сонгуулийн холимог тогтолцооны шинэчлэлийг хийж чадсан УИХ байлаа гэж хэлмээр байна. Аливаа хуульд сайн муу талыг гаргаад хэлэх юм бол олон зүйл ярина. Гэвч өмнөх сонгуулийн хуулиасаа хамаагүй илүү дэвшилттэй хууль болж чадаж байгаа.

Пропорциональ тойргоос УИХ-д суух  гишүүдийгсонгохдоо намууд өөрсдийн үзэмжээр хавдах болж байнагэсэн шүүмжлэл бий?

Сонгуулийн холимог тогтолцоо гэдэг бол өмнө нь хийдэг байсан сонгуулийн соёлоос арай өөр. Мажоритар тогтолцоогоор сонгууль хийж байхад хэн түрүүлж барианд орж ялагч болох вэ гэдэг нь чухал байсан. Гэтэл таны асууж байгаа шилжих тогтолцоог Герман зэрэг улс тайлбарлахдаа "Ард түмний төлөөлөх байгууллага нь парламент учраас хүн амыг төлөөлөх нь чухал. Тэр төлөөллийг хэрэгжүүлэхэд хамгийн гол зохион байгуулалтыг нам хийнэ. Харин бодлого хийх намыг ард түмэн дэмжсэн байх ёстой. Нөгөө талаас сонгогчдын тодорхой саналыг тухайн нэр дэвшигч авах нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл заавал ялагч болох биш дээрх хоёр шаардлагыг хослуулах замаар хийнэ" гэдэг. Харин нам нэр дэвшигчийг тодруулахдаа дотоод ардчилал, дүрэм, улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нууц санал хураалтаар тодруулсан байх ёстой.

Нам авсан суудлаа яаж хуваарилах вэ?

76 нэрийн жагсаалт гарна. Тэр жагсаалтад 26 тойрогт нэр дэвшиж байгаа 48 нэр дэвшигч орно. Эхний ээлжид 26 тойрогт өрсөлдөж байгаа 48 нэр дэвшигч маань хамгийн олон санал авах юм бол шууд сонгогдчих юм. Сонгогдсонд тооцогдоогүй боловч пропорциональ 28тойрог дээр нам илүү итгэл авсан бол эхний ээлжид мажоритар тойрог дээр өрсөлдсөн хүмүүсээс тодорхой хэсгийг оруулах болно. Хэрэв сонгуульд тухайн нам ялалт байгуулсан тохиолдолд гүйцэтгэх эрх мэдлийг өөрөө бүрдүүлдэг. Тэр тохиолдолд бусад улс оронтой адил байдлаар маневарлаж 76 нэр дэвшигчээсээ сайд болгох зохицуулалтууд байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.